Илтгэх хуудас
Удирдлагаас авсан үүргийн дагуу хийсэн ажлын
биелэлтийн явц, үр дүн, эдгээртэй хобоотой дүгнэлт, саналыг байгууллага, дээд
албан тушаалтанд танилцуулсан баримт бичгийг илтгэх хуудас гэнэ. Илтгэх хуудас
бичигч албан тушаалтны харьяалагдаж буй байгууллагын нэр, хаана үйлдэж байгаа,
он, сар, өдөр зэргийг цаасны баруун, зүүн хэсэгт байршуулна. “ИЛТГЭХ
ХУУДАС”хэмээх голлуулан
бичээд юуны тухай илтгэж буй талаарх товч утгыг тэргүү байдлаар баруун доод хэсэгт
бичнэ. Илтгэх хуудасны бичвэр хэсэгт өгсөн үүрэг даалгавар, удирдамжийн
биелэлт, гарсан зөрчил дутагдал, амжилт зэргийг дурдаж, ямар дүгнэлт хийж,
улмаар санал дэвшүүлж буй талаар дэлгэрэнгүй тодорхой бичнэ. Илтгэх хуудасыг
үндсэндээ ажлын удирдамжийн
дагуу бичнэ. Шаардлагатай тохиолдолд жижиг гарчиг өгч бүлэглэн бичиж болно.
Эцэст нь илтгэх
хуудасыг бичсэн болон танилцуулсан албан тушаалтны албан тушаалын нэр, гарын
үсэг байна.
Илтгэх хуудсанд дараах
бүрдлүүд орно:
·
Байгуулагын
нэр.
·
Баримт
бичгийн нэр.
·
Нууцлалын
талаарх тэмдэглэл \ шаардлагатай тохиолдолд\
·
Тэргүүн.
·
Бичвэр.
·
Хавсралтын
тухай тэмдэглэл.
·
Бичсэн
ажилтны гарын үсэг.
·
Танилцсан
албан тушаалтны гарын үсэг.
·
Хөтлөх
хэрэгт хадгалсан тухай тэмдэглэл.
·
Санамжид
байгаа мэдээллийг эрж хайх тэмдэглэл.
0 comments :
Post a Comment