X-Steel - Help Select

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээ




Номын сангийн ажилтнууд нь түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжгүй буюу жишээ нь: Лавлагааны асуултын хариуд тодорхой нэг мэдээллийг олшруулах шаардлагатай боловч тэр даруй үүнийг хийх боломжгүй бол 24 цагийн дотор мэдээллийг хүргэж өгөх гэх зэрэг бодлогыг номын сангууд нэвтрүүлж болно. Ирээдүйд чиглэн ажиллахын зорилго бол бүх хүнтэй адил тэгш харицах бөгөөд энэ нь номын санчид байх ёстой чухал чанар юм. Их , дээд сургуулийн олон номын санд лавлагааны хэлтэс нь хөгжлийн бэрхшээлтэй уншигчдад зориулсан тусгай үйлчилгээг зохицуул
даг. Аль ч номын санд лавлагааны хэлтэс нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан үйлчилгээг боловсруулж хэрэгжүүлэх гол үүргийг хүлээх нь тодорхой. Эрх зүйн үүднээс төдийгүй ёс зүйн талаас ч номын санчид үзүүлж  буй лавлагааны үйлчилгээ тахир дутуу хэрэглэгчийн байр суурьнаас үнэлэж дүгнэх ёстой. Аваар осол нь тахир дутуу болгодог нэг нөхцөл боловч энэ нь харьцангуй цөөн ба өөр бусад олон төрлийн нөхцөл байдлаар хөгжлийн бэрхшээлтэй бологсод байдаг. Тэдэнд үйлчлэх нь амаргүй байдаг.
Цаасан дээрх бус хэлбэрийн Брайлийн дэлгэц бусад бичиг нь компьюртэй холбогдож номын сангийн уншигчдад CD болон онлайн каталог дахь мэдээлэлд хүрэх боломжийг олгодог. Лавлагааны үйлчилгээ компьютер  интернэтийн сүлжээнд  түшиглэх  нь нэмэгдэж байгаа учраас номын санд вэб хуудас хийхдээ болон унших төөхөрмжүүд авахдаа харааны бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй эсэхийг нь харгалзах хэрэгтэй. Суралцагч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс шинэ хэл сурч хүмүүс үүний дотор шинэ хэл сурч буй харааны бэршээлтэй хүмүүст тус болдог вэб хуудсан дээрх тусгайлан бэлтгэсэн НТМL мэдээлэлтэй холбож тухайн мэдээллийг дуун хэлбэрт шилжүүлдэг компьютерийн тусгай программууд байдаг.                Сонсголын бэрхшээлтэй хүмүүс
            Сонсголын  бэрхшээлтэй  хүмүүст номын сангууд дээрхээс муу үйлчлэх заншилтай явж ирсэн. Дүлий хүмүүс ярьж чаддаггүй учраас лавлагааны ажилтанууд үр өгөөжтэй үйлчилгээ үзүүлэхийн тулд илүү мэдрэмж, чадвар гаргах шаардлагатай. Хэрэгцээ болон харилцааны арга барил нь тухайн уншигч төрөлхийн дүлий юу , бүрэн дүлий юу, сүүлд дүлийрсэн үү, чих хатуу юу гэдгээс шалгаална гэдгийг анхаарах нь зүйтэй. Сонсголын  бэрхшээлтэй хүмүүст номын санг хүртээмжтэй болгохын тулд хэд хэдэн алхам хийж болно. Үүнд:
 фондоо баяжуулах талаар сонсголын согогийн тухай мэдээлэл, сонсголын бэрхшээлтэй хүсүүст зориулсан бүтээгдэхүүн эх сурвалж кино видеотой байх нь чухал . Мөн дээрх материалуудыг олж авахад нь туслах тэмдэг заалтуудыг ойлгомжтойгоор тавих хэрэгтэй. 2-р алхам бол сонсголын бэрхшээлтэй хүн номын сангийн лаьлагааны ажилтантай харьцах арга замыг боловсруулах ёстой.
Үүнд:
АНУ-ын дохионы хэл мэддэг номын санчийг ажилд авах / эсвэл дохионы хэл мэддэг хүнийг цагаар дуудаж хөрвүүлэг хийлгэх / , жирийн телефон утсанд холбож болох мөн дүлий хүмүүст зориулсан телекоммуникацийн хэрэгсэл машинуудыг байрлуулах гэртээ компьютертэй хүмүүст зориулан и-мэйлийн  лавлагааны үйлчилгээ , электрон хэлбэрийн зарлал мэдээллийн самбар бий болгож болно. Лавлагааны үйлчилгээ ном товхимол болон бусад хэрэгслээр дамжуулан сонсголын бэрхшээлтэй хүмүүс, тэдгээрийн гэр бүл, тусгай үйлчилгээ үзүүлдэг байгууллага хүмүүст сурталчлах ажил орно.
Лавлагааны ярилцлага маш богино гол асуудалдаа төврөлсөн байх ёстой. Үгээн давтаж тайлбарлаж хэлэх шаардлага гарч болзошгүй ба  анхааралтай сонсох нь харилцааг хөнгөвчилж өгнө. Томруулсан үзэгтэй, тод зурагтай, материалууд хамгийн тохиромжтой. Хүүхдийн ном материалын лавлагааны үед зөвлөж болох боловч оюун ухааны бэрхшээлтэй насанд хүрэгчид бусад насанд хүрэгчдийн адилаар мэргэжил нийгмийн харилцаа, хүйс хоорондын харьцаа, мөнгөний менежмент, эцэг эх болох гэх зэрэг асуудлыг соирхдог. Тэгхээр тэдний хэрэгцээ хүүхдийн номын фондын хүрээнээс хэтэрч байдаг. Насанд хүрэгчдийн лавлагааны фондод шинэ уншигчдад зориулж гарч буй материалуудаас оруулж болно.
Номын санчид нь асран халамжлагчдад тусгай сургуулиуд ,тахир дутуу  хүмүүст үйлчилдэг байгууллагуудад хэрэг болох үүднээс номын сангийнхан үйлчилгээний тухай танилцуулга тусгай мэдээллийн товхимол гаргаж болно. Оюуны бэрхшээлтэй бас нэг хэсэг бүлэг хүмүүс бол мэдрэлийн өвчтэй хүмүүс байдаг. Мэдрэлийн хүнд хэлбэрийн өвчтэй олон тооны хүмүүсийг хариуцах байгууллага байхгүй тэднийг орон сууцтай болгох хөрөнгө нөөцийг хангалттгүй хэмжээнд гаргадгаас болж олон өвчтөн бидний нийгэмд гадуурхагдаж бүр олон гэргүй байхад хүрээд байна. Ийнхүү байх газаргүй болсон хүмүүс лавлагааны өрөө уншлагын танхимд орж ирэх болсныг номын санчид харж байна.
Уншигч хуруунуудын тэмтрэх хөдөлгөөн нь тэмдэгүүдийгш эрж хайх буюу танин мэдэх хоёр үүргийг зэрэг гүйцэтгэдэг. Унших явц нь үсгийг хэр удаан хэр түргэн таньж мэдэхээс шууд шалтгаалдаг. Үсгийг таньж мэдэхийн тулд цэгийг тоолох буюу хурууг дээрээс доош шилжүүлэн хөдөлгөж болохгүй. Брайлиар бичиж,уншиж сурах нь аливаа зүйлийг тунгааж бодох,дахин давтан унших бололцоотой бөгөөд,цаашид танин мэдэхүйн талаар хөгжүүлэхэд ихээхэн тустай. Брайль бичгээр хүмүүс хувийн албаны шинж чанартай тэмдэглэл хийх бүрэн боломжтой.Бие дааж унших нь уншиж байх явцдаа зогсож, уг зүйлийг давтан унших,цээжлэн тогтоож авах бололцоог олгодог. Олон уншигч өөрөө унших хүнээр уншуулсанаар илүү байдгийг батбалж байна.Өнөө цагт брайлиар бичсэн ном нь уншигчдын хэрэгцээг хангах бололцоотой байдаг.                                               


0 comments :

Post a Comment