80000 - жилийн тэртээ монгол нутагт хүн оршин сууж байжээ.
800000-100000 -доод палеолитын үе. Аливаа хэл бий болсон.
Монгол нутагт оршин суугчид
гилбэр ба үзүүр мэхсэн зэвсэг, амьтны яс, модон бороохой, шийдэм
зэргийг хэрэглэж байв.
100000-40000
–палеолитын үе. Гурвалжин мэс ба хянгар зэвсэг
хэрэглэх болов. Механик аргаар гал гаргах болсон
4000-15000-дээд палеолитын үе. Орчин үеийн хүн (homo sapiens) бий болжээ. Эхийн эрхт овог үүссэн. Зэвсгийн төрөл олширч чанар нь сайжирсны дээр хөнгөн багаж зэвсэг мод, ясаар бариул хийх болов. Урлагийн эх үүсвэр тавигджээ.
150000-8000 - меолитын үе. Төв Азийн байгаль, газар зүйн
байдал, амьтан ургамлын аймаг орчин үеийн төрхийг олсон байна. Нум сум хэрэглэх
болжээ. Монгол нутагт мал аж ахуйн үүсвэр тавигджээ.
80000-30000
– неолитын үе. Чулууг үрж билүүдэх, өнгөлөх, өрөмдөж цоолох агыг сэдэж олжээ.
Шавар ваар, сав бүтээн хэрэглэх болсон. Газар тариалангийн эх үүсвэр тавигдсан.
МЭӨ ІІІ мянган жил - энеолитийн үе. Анхны
төмөрлөг болох зэвсэг хэрэглэх болжээ. Энеолитын үе нь чулуун зэвсгийн үеэс
хүрэл зэвсгийн үед шилжих шилжилтийн бэсрэг үе байсан юм.
МЭӨ ІІ мянган жилээс -зэсийг хорголжин тугалгатай хольж хайлсан
нийлэг төмөрлөг болох хүрэл зэвсэг үйлдвэрлэлд өргөн нэвтэрч эхэлжээ. Эцгийн
эхрт ёс ноёлох болсон.
МЭӨ ΥІІ зуунаас -Монгол н утагт оршин суугчид
төмөр зэвсгийн түрүү үед шилжин оржээ. Төмрийн хүдрийг хайлуулах аргыг
эзэмшснээр, төмрөөр хөдөлмөрийн багаж, байлдааны зэр зэвсэг үйлдэх болов.
Овгийн байгуулал задран, нийгмийн бүтцийн шинэ хэлбэрүүд бүрэлдэж эхэлсэн.
МЭӨ ΥІІ-ІІІ зууны үеэс - нүүдлийн мал аж ахуй зонхилох болсон.
МЭӨІІ мянган жилээсΥІІ-ІІІ зуун - буган
чулуун хөшөөны дурсгалыг бүтээж байжээ.
МЭӨ ΧІІ-ІІІ зуун
Дөрвөлжин булшны дурсгалыг үлдээгчид
Монгол нутгийн төв, зүүн хэсэгт нутаглаж байв.
МЭӨ ІІмянган жилээс МЭӨ І
мянган жилийн эхэн –хиргисүүрийн дурсгалыг
үлдээгчид Монголын төв баруун хэсэгт нутаглаж байв.
МЭӨ ΥІІ-ІІІ зуун -хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн
дурсгал болох Чандмань эрдэнэ уулын булшыг үлдээгчид Монгол орны баруун хойд
хэсэгт нутаглаж бай.
МЭӨ ІΥ-ІІІ зуун - Монгол нутагт хүннү, дунху
нарын аймгийн холбоо байгуулагджээ.
МЭӨ ІІІ зуун -
Хүннү улс байгуулагдсан.
МЭӨ 214 оны үест - Цинь гүрний хаан Цинь Шихуан
100 мянган цэрэг хөдөлгөж Хүннү нарын нутгийн өмнөд хэсгийн газар
нутгийг эзлэн авч урд талаар нь Цагаан хэрэм нэмэн босгожээ.
МЭӨ 209-174
-Түмэн шаньюйн ахмад хүү Модунь хүннүгийн шаньюй байв.
МЭӨ ІІІ-ІІ зуун- Хүннү нар зэргэдээх нүүдэлчин аймгууд Дорнод, Өрнөд Туркестаны том, жижиг хотууд
болон Ордос хавийн нутгийг байлдан эзэлж, Төв Азийн нүүдэлчдийн анхны хүчирхэг
том эзэнт гүрэн болсон байна.
МЭӨ 201 он - Модун шаньюй 400 мянган морьт
цэрэгтэйгээр Хятадын хилд цөмрөн орж, Тайюань, Датун хүртлэх газрыг эзлэв.
МЭӨ 198 он -Хань улсын эзэн хаан Хүннүгийн
шаньюйтай найрамдал, ургийн гэрээ байгуулав. Тэрхүү гэрээ ёсоор, Хүннү гүрэн,
Хань улс хоёр бие биеийг эн сацуу хоёр их эзэнт гүрэн мөн хэмээн хүлээн
зөвшөөрчээ
МЭӨ 174 он-Модуний хөвгүүн Гиюй эцгийн орыг
залгамжилж, Лаошань цолтой шаньюы болжээ. Лаошаний үеэс эхлэн тийнхүү
өөрийн хаанчлалын тусгай цолтой болсон.
МЭӨ 161 он - Лаошань шаньюйн хөвгүүн Гюньчень шаньюй
болов.
МЭӨ 60-аад оны үеэс -Хүннү гүрний сурвалжилт язгууртнуудын дунд
эрх мэдлийн төлөө тэмцэл хүчтэй өрнөжээ.
МЭӨ 57-55 он -Хүннү гүрэн ар, өвөр болон салсан.
МЭ 20 оны үе -
Хятадад бослого гарч Гуан Уди хаан суув. Хүннү улс тухайн үед Модун шаньюй,
Лаошань нарын эзэлсэн бараг бүх нутаг орны захиран ноёрхсон их гүрэн болж,
сэргэн мандаж байжээ.
МЭ 48 он -Хүннү гүрэн Би шаньюй тэргүүнтэй Өмнөд
Хүннү, Пүнү шаньюй тэргүүнтэй Умард Хүннү болж хоёр хэсэг хуваагдсан байна.
50-58 -Ухуань, Сяньби нар бослого гаргаж
Умард Хүннүгээс тасран салжээ. Мөн Манж –Түнгүс угсааны овгууд Умард Хүннүгээс
тасран салж, үндсэндээ бүрэн алдагсан байна.
85 он -Умард Хүннүгийн 73 том овог нь Хятадад
дагаар оржээ.
87 он -
Сяньби нар довтлон байлдаж, Умард Хүннүгийн шаньюйг алсан байна.
89он - Өмнөд Хүннүгийн шаньюй Түньтүхэ Хтадын
эрх баригчидтай хуйвалдан Умард Хүннүгийн нутагт цөмрөн орж, шаньюйгийн өргөө
ордыг бүслэн цохижээ.
93 он -Сяньби нар Хятадын цэрэг, Ухуань, Өмнөд хүннү
нарын хамт Умард хүннүгийн эсрэг довтлон
байлдаж Умард хүннү улсыг мөхөөж, үлдсэн
хүн ам, газар нутгийн ихэнх хэсгийг эзлэн авчээ.
90 оны үед -Умард Хүннүгийн дотроос нэг хэсэг нь
баруун тийш халин гараад Паннонийн хээр талд нутаглаж бусад аймаг, овгуудыг
эзэлж, Визант гүрнээр алба бариулж, Ромын эзэнт улстай нэгэн үе өрсөлдөн
байжээ. Гэсэн ч Ром, Герман, Франц зэрэг олон янзын улс угсаатны нэгдмэл хүчинд
цохиогдоод 453 онд Атилла (445-453)
хааны нас барсны дараа бутран сарнисан байна.
97 он -Сяньби нар Ляодүн хойгийн Фэйжүсянь
хотод довтолж эзлэн авчээ.
156 он -Сяньби
улсын аймаг овгуудын ахлагч, зонхилогч нар худалдаад Таньшихуайг нийт
Сньби улсын зонхилогч хаан болгож
өргөмжилсөн.
155-173 он -Сяньби улс Хүннү гүрний эзэлж байсан бүх
газар нутгийг эзлэн захирчээ.
181 он -Таньшуайн хүү Холянь нь хаан эцгийн орыг
залгамжлав.
215 он - Өмнөд Хүннүгийн төр улс үгүй болж, Хятдын жирийн нэг муж
хязгаарын доторх аймаг мэт болжээ.
235 он -Сяньби
гүрэн задарч Сяньби , Ухуань, Муюн, Тоба, Юывынь, Түгүхүнь, Дуань, гэх зэрэг хэд хэдэн аймаг улс болж салсан
байна.
ІІІ зууны дэд хагаст
-Сяньбийн ноён Мохоба гэгч хүн аймаг ,
овгуудаа дагуулан Хятадын зүүн хойд хил рүү ойртон нутаглах болсон нь даруй
Муюн нарын гол цөм болсон байна.
294 он
-Муюн Хой зүүн хойд Хятадын Дагичэн
хотыг эзлэн авч, Хятадын зүүн хойд талын нэг хэсэг газар нутгийго засагчлан
захираад биеэ Сяньбийн их шаньюй хэмээн тунхаглан зарлажээ.
313 он -Муюн Хой
Сяньби овог аймгуудыг бут цохин өөрийн
улсад нэгтгэн захирав.Тоба
Илү ноён Тоба улсыг үндэслэн байгуулж, түүний анхны хаан болсон байна.
333 он
-Муюн Хой нас барж, Муюн Хуан хаан ширээ залгамжилсан байна.
337 он
- Муюн Хуан биеэ хожуу Янь улсын ван хаан
хэмээн албан ёсоор тунхаглан зарласан.
348 он -Муюн Цзюнь
хэмээх цэргийн ноён Муюны Янь улсын хаан ширээнд суужээ. Тэрээр нийслэлээ Бээжинд нүүлгэн Умард Хятадын
ихээхэн хэсгийг эрхшээл нөлөөндөө оруулаад Умард Хятадын эзэн хаан хэмээн
өргөмжилөгдсөн ажээ.
386 он
- Тоба Гүй хаан сууж Тоба Вэй улсын ван хэмээн өргөмжлөгджээ. Удалгүй Тоба хаад
нийслэлээ эртний Хятадын Зүүн Хань улсын
нийслэл байсан Лоян хотод шилжүүлэн, хятад маягаар оны цол сэлттэй болсон
байна.
386-581 он -Тоба аймаг умарт Хятадыг эзлэн захирчээ.
466-470 он - Тобагийн хаадын эсрэг ІІ удаа бослого
гарчээ.
535 он -Тоба улс баруун, зүүн болон салсан.
581 он -Хятад
хаад, ноёндод төр засаг, цэрэг захиргааны эрхийг алдаж, Тоба улс бүр мөсөн
мөхсөн байна.
402-555 он -
Жужаны хаант улс оршин тогтносон үе
ІΥ зууны эхэн үеэс
-түүхэнд Жужан хэмээх угсаатны нэр үзэгдэх болжээ. тэр цагаас уг нэрийг судар
бичгүүдэд олон янзын хувилбартайгаар тэмдэглэсэн нь Жужан аймгуудыг ерөнхийлөн
заасаар байжээ.
ІΥ-Υ зууны зааг үеэр -Жужаны сурвалжтан нарын дотроос Шэлүнь
товойн гарч, хөрш жижиг улс, аймгуудыг өөрийн эрхшээлдээ оруулж, өөрийгөө
«Жужан Дэудай хаган » хэмээн зарлаж, Жужан улсыг байгуулсан байна.
410 он -Жужан Тоба улстай дайтаад буцах замд Шэлүнь
хаан нас барав. Түүний дүү Хулюйг хаанаар өргөмжилж, Айкугай хаан цол өргөжээ.
414-429 он -Жужан улс мэдэгдэхүйц хүчирхэгжин, харь улс,
аймгуудыг довтлох нь нэмэгдсэн байна.
429 он -Датань хааны хүү Ути суурийг нь залав.
440-өөд оноос
-Жужан нарын хүч зарим талаар суларсныг
далимдуулан, Тоба улс түүнийг бүрмөсөн бут цохихыг оролдох болов.
464 он -Юйчэн Жужаны хаан суужээ. Энэ үест Жужан,
Тоба хоёрын дайн байлдаан бүрмөсөн зосчихоогүй боловч ерөнхийдөө найрсаг
харилцаа зонхилох болсон аж.
470-аад оны эхээр
-Тоба улсын хаан их цэрэг дайчлан, Жужанд довтолж тэднийг ихэд доройтуулав.
Υ зууны үеэс
-Уйгурууд зүүн, баруун хоёр хэсэг болон
хуваагдаж, зүүн хэсэг нь Байгаль нуурын урдуур Сэлэнгэ, Орхоны сав газраар,
баруун хэсэг нь Эрчис мөрөн, Балхаш нуур хоёрын хооронд нутаглаж байжээ.
492 он -Жужанд захирагдаж агсан Гаогуй (Уйгур ) аймгийн
тэргүүн Афужило биеэ даахыг оролдсон байна. Уйгур болоод Тобагийн их цэрэгтэй
тулалдах үед удаа дараа ялалт байгуулсан Нагай хэмээгч хаан болов.
506 он -Нагайн хүү Футу хаан сууж, Тоба улсад элч
зарах, бэлэг хүргүүлэх зэргээр найртай харилцах болов.
502-519 он -Жужан нар Динлин
аймгийн бут цохиод, өөрийн хуучин нутагтаа буцаж, хот суурин барьж байгууулаад, түүнийгээ Мумэ хот хэмээн
нэрийдсэн.
Υ зууны дунд үеэс -Жужан улсын дотоод зөрчил тэмцэл хурцадсан
байна. Жужаны хараат агсан Уйгур угсааны Теле аймгууд бослого гарган, Жужаны
ноёрхлоос гарахын төлөө тэмцэх болов.
552 он -Жужаны
эсрэг түүний харьяанд байсан Түрэгчүүдийн «Төмөрчдийн их бослого» гарсан
.
555 он -Жужан улс бут цохигдон мөхөв. Түүний үндсэн хүн ам нь Түрэгийн
харьяанд орсон байна.
ІΥ -Хятан нар түүхийн тавцанд гарч иржээ.
ΥІ зууны үеэс -Түрэг улс хүчийг олж, Төв Азид
ноёрхлоо тогтоон явах үеэс, монгол угсааны овог аймгууд ихээхэн зүүншлэн Хянган
нуруу, Эргүн мөрний орчмоор төвлөн нутаглаж шивэй, татар хэмээх нэрийн дор
түүхэнд тэмдэглэгдэх болсон юм.
552-558 он -Түрүү Түрэгийн хаант улс
572 о -Тоба түрэгийн хаан ширээнд суусан.
583-586 он -Түрэгийн язгууртны эсрэг гарсан их бослого
590 он -Түрэг улс баруун, зүүн болон хоёр салсан.
616 он -Хятадын түрэмгийллийн эсрэг түрэгчүүдийн
хийсэн тэмцэл
680 он -Хятадйн Тан улсын түрэмгийллийн эсрэг
Кутулүгийн толгойлон хийсэн тэмцэл.
690-745 он -Түрэгийн хожуу үеийн хаант улс.
693-716 он -Можо
хаан төр барьсан.
709-715 он -Киргис, тургейш, харлагуудыг эзэлсэн.
732 он -Күль
Тегины бичигт хөшөөг босгосон.
716-734 он -Монгильян Түрэгийн хаан суусан.
ΥІІ зууны 40-өөд оны үеэс -Токузгузын аймгийн холбооны дотор Яглакар
овгоор толгойлуулсан 10 овог нэн хүчийг олж зонхилох байртай болсон байна.
ΥІІІ-ІΧ-зууны эхэн үе
-Уйгу улс Монгол нутагт төвлөрөн засаглажээ.
744 он -Пэйло Уйгурын хаан сууж,
түрэгийн эсрэг бослого эхүүлсэн.
745 он -Уйгурын Яглакар овгийн ноён Пэйло биеэ
Күтүлүг Билгэ Күл хаан (744-747) хэмээн
өргөмжилж хаан суугаад Түрэгийн хаант улсыг бут цохиж Уйгур улсыг байгуулав.
ΥІІ-ΥІІІ зуун -Мэнъу Шивэй буюу Мэнъва шивэй (Монгол )
гэдэг нэр түүхэнд анх гарах болсон.
747 он -Пэйло хааны хүү Моюнчур буюу Баянчур (Троян)
(747-759) хаан ширээнд суув. Түүний үед Уйгур улс хүчирхэгийн туйлд хүрсэн
билээ.
751 он -Уйгурууд Орхоны хөндийд Балыклик (Хар
балгас) хэмээх хот цогцлон байгуулж улсын нийслэл болгов.
758-иад оны үет -Бөртэ чоно төрсөн.
780-аад оны үест
-Монголын өвөг дээдэс гурван голд ирж
нутагласан.
795 он -Ордубалыкт Эдиз овгийнхны шинэ төр тогтсон
ба түүнийг үндэслэгч Алп Күтүлүг (795-805) өмнөх хаадын өмнө зүг чиглэсэн
бодлогыг эрс өөрчлөв.
ΥІІІ зуун
-Хятан аймгуудын нэгтгэл нь хан
тэргүүнтэй засаг төрийн байгуулалтын шинжийг олжээ.
820 он
-Ажо хэмээх Кыргизийн захирагч Монгол
засаглалаа тогтоохын төлөө Уйгурын хаант улсын эсрэг дайтаж эхэлсэн байна.
840 он
-Уйгурын хаант улс Енисейн Киргисүүдэд
автагдав.
ІΧ зууны ІІ хагас - Киргисүүд дорно зүгт Хар мөрний эхнээс,
өрнөдөд Тэнгэр уулсын зүүн суга хүртэл газар нутгаа тэлэв.
Χ зууны эхэн
-Киргисүүд Монгол нутгийг орхин оджээ.
917 он -Амбагян Хятаны хаан (каган) болж,хан төрийн
ширээг үе улиран залгамжлах болов.
920 он
-Хятаны «Их бичиг»-ыг Амбагяны ач хүү
Лубугу, эрдэмтэн Тулюйбу хоёр Хятадын утга бичгээр үлгэрлэн зохиожээ.
921он -Амбагян хууль цааз тогтоон, түшмэдийн зэрэг
дэвийг бий болгожээ. Диле аймгийн Хятаны хааныг дэвшүүлэн суулгах дээд эрх
баригч аймаг болгов. Мөн үед улсын цэргийг ерөнхийлөн захирах тушаал бий
болгож, 50 мянган хүнтэй их цэрэг байгуулсан байна.
923 он -Хятан нар Хэрлэн гол хавийн Зү бү (Монгол
аймгуудыг) нарыг эзлэн хараат болгосон байна.
936 он -Хятан улс Хятадыг довтолж, хойд зүгийн нь 16
улсыг эзлэн авчээ. Түүнээс хойш Хятан улс их гүрний шинжтэй болж, угсаа Их Ляо
улс хэмээн нэрлэж, гүрний нийслэлийг байгуулж эхэлжээ.
1005 он -Их Ляо улс
Солонгосыг довтолж, Уйгур, Тангуд зэрэг газар орнуудыг байлдан эрхэндээ оруулан
авчээ.
1113-1115 он -Зүрчид аймаг бослого гаргаж, Хятан гүрний
зарим газар нутгийг ч эзлэж, Алтан улсыг
байгуулсан.
1118-1125 он
-Алтан улс Хятадын Сүн улстай хүч хавсран Хятан гүрнийг довтлон, Хятан гүрниГ
мөхөөж, түүний газар нутгийг эзлэн захирах болжээ.
1131-1212 он -Хятан улс мөхөх үед тэдний зарим төрийн
зүтгэлтэн нь Дундад Азид нүүн очиж, тэндхийн ард түмний заримыг эзлэн Хар Хятан
буюу Баруун Ляо улсыг байгуулсан.
1128-1131 он
-Елуй-Даши одоогийн Бухар хотын зүүн бие хүртэлх газрыг эзлэж, гүр хаан хэмээн өргөмжлөгдөв.
1142 он
-Хар Хятаны цэрэг Самарканд орчмыг
эзлэж, цаашла дайлсаар Хорезмыг дагуулан, харьяандаа оруулжээ. Хар Хятаны
нийслэл Хос орд хот нь Чуй мөрний доод урсгалын өмнө эрэгт байжээ.
1143 онд
-Елуй-Даши нас барав.
1212 он -Чингис хаан Найман аймгийг дайлах үед Даян
ханы хүү Хүчүлиг зугатан, Хар Хятанд
ирж, түүний сүүлчийн хааныг алснаар Хар Хятан улс хэрэг дээрээ мөхсөн байна.
58 он -Бөртэ-чино (шороо нохой жил ) төржээ.
ΥІІ-ΥІІІ зуун -Монгол гэдэг нэр түүхэнд тэмдэглэгдэх
болсон
ΥІІІ-ІΧ зуун -Гурван голын монголчуудын дунд аймгуудын
Холбоо байгуулагдан эхлэж, улмаар улсын шинж төлөв бүхий төрийн нэгдэл бий
болж, нэг ёсондоо нийт монголын түүхэн хөгжлийн төв нь мөн үеэс эхлэн энд
шилжин ирсэн байна.
Χ зуун
-Боданчар "Монгол аймгуудын дийлэнхийг" зарим
"ах захгүй иргэд"-ийн хамтаар захирч байв.
960 он -Хятадын Сүн улстай "Монгол улс" ..зохицож,
Судар ном туулав гэж түүхэнд тэмдэглэжээ.
907-1125 он
-Хятан улс оршин тогтнож байв.
ΧІ зуун -Онон Хэрлэнгийн монголчууд Кам (Андуу) газартай харилцаатай болсон
байжээ.
ΧІ зуун -Монголчууд, Хятан гүрэнтэй улс төрийн талаар
харилцах явдал нь улам нягт болж байсан байна.
1035 он - Монгол аймгийн удирдагч Хайду төржээ.
1052 он - Байширхур төржээ.
1069 он -Тумбинай сэцэн төржээ.
1101-1137 он -Хамаг монголын Хабул хаан захирч байв.
1113-1115 он -Зүрчидийн Алтан улс байгуулагдав.
1133-1135 -Алтан улсын хаан, Хамаг монголын Хабул
хоёрын уулзалт болов.
1162 он
-Тэмүжин мэндлэв.
1168 он -Тэмүүжиний отгон хүү Тэмүгэ отчигин төрөв.
1169 он -Тэмүжингийн гагц охин дүү Тэмүлэн төрөв.
1170 он -Есүгэй баатар татар аймагт хорлогдон нас
барав.
1172 он - Тэмүжин, Жамуха хоёр анд болоцов.
1177 он -Тэмүжин тайчуудад баригдаж, найман шарга
агтаа дээрэмдүүлэв.
1178 он -Тэмүжин Бөртэ үржинтэй хуримлав.
1179 он
-Буур хээрийн байлдаанаар мэргидийг ялж Бөртэ үжбинг олзноос чөлөөлж авав. Зүчи
төрөв.
1181 он -Жамуха Тэмүжингээс салж явав.
1186 он -Өгэдэй төрөв.
1189 он
-Тэмүжинг Хамаг олны хаанд өргөмжилж "Чингис хаан" гэдэг цол олгов.
Тэр үед Тэмүжинг 27 настай байв.
1194 он
-Монголын хатагин, салжиуд зэрэг аймгууд Алтан улсад халдав.
1196 он
-Хэрэйдийн хан Тоорил Тэмүжинээс тусламж гуйв. Тэмүжин түүний хүсэлтийг ёсоор
болгож харъяат албатаасаа гувчуур татаж Ван ханыг тэтгэв.
1197 он -Зүрхэн аймгийг дагуулав.
1198 он -Тэмүжин,Тоорил хан нар Алтан улсад туслан
Татар аймгийг байлдав.
1199 он -Тоорил, Тэмүжин нар хамтран Найманыг
байлдав.
1201 он-Тэмүжинд
цохигдсон аймгуудын тэргүүн нар нэгдэж эсвэл байгуулан Жамухыг Гүр хаанд өргөмжлөв.
1202 он
-"Далай нөмрөг" гэдэг газар Чингис хаан татар аймагтай байлдаж
бүрмөсөн мөхөөв. Мөн"Хүйтэн" гэдэг газар Жамухатай байлдаж ялав.
1203 он
-Чингис,Ван хан нар "Муу өндөр" –т
байлдав. Балжид нуурын тангараг-ийг байгуулав. Хэрэйдийг мөхөөв.
1204 он
-Чингис цэргийнхээ зохион байгуулалтыг өөрчилж
"аравт, зуут, мянгат" -ын дүрмийг тогтоов. Наймантай байлдаж
мөхөөв. Уйгар бичгийн хүн Татунгаат олзлов.
1205 он -Чингис монгол аймгуудыг үндсэнд нь нэгтгэж
дуусав. Тангудыг анх удаа дайлав. Жамухыг цаазлав.
1206 он -Чингис хаан 45 насыг зоогложээ. Монголын
Нэгдсэн Улс байгуулагдав. Чингис хаан их ор суув. Төрд гавъяа байгуулсан 88
хүнийг шагнав.«Их засаг» хууль тогтоов.
1207-1209 он -Тангуд улсыг удаа дараа дайлав.
1209 он -Мөнх төрөв.
1211 он -Чингис хаан Алтан улсыг дайлав.
1212 он -Алтан улсыг дахин дайлж хот балгасыг эзлэв.
1213 он
-Алтан улсын 90-ээд хот балгасыг эзлэв.
1214 он -Монгол Өмнөд Сүн улстай элчин харилцаа
тогтоосон.
1215 он -Чингис хаан Алтан улсын нийслэлийг эзлэв.
Елюй Чуцайтай Чингис хаан биеэр ярилцав.
1217 он -Мухулайд "Гоо ван " цол хүртээв.
Их Монгол улсын 450 хүнтэй худалдаачид Хорезмыг зорив.
1218 он -Монгол Солонгосын хооронд найрамдалт
харилцаа тогтоож тангараг бичиг өгөв. Өгэдэйг
Монголын их хааны ор залгамжлагчаар гэрээслэв.
1219-1224 он -Чингис хаан Хорезм Дундад Азийг байлдан
эзэлсэн.
1220 он -Хархорум хотыг Монгол улсын нийслэл болгохоор шийдэв.
1221 он -Чингис хаан Чан Чунь бомботой уулзав.
1222
он -Чингис хаан хятадын Өмнөд Сүн улсыг элч Чан Чунь бомботой хоёр
удаа уулзаж ярилцав.
1223 он -Чан Чунь арш нутагт буцав. Мухулай нас
барав. Мөн оны 5-р сард Зэв, Сүбээдэйн цэрэг Калка гол дээр Орос, Кипчакийн
хамтарсан цэргийг бут цохив.
1224 он -Зэв жанжин нас барав. Тангуд, Алтан улсын
хооронд Чингисийн эсрэг нууц гэрээ байгуулагдав.
1225 он -Эрчис
мөрний эх орчмын Буга Сочигай гэдэг гэзэр Их хуралдай хийж Есүнгэ мэргэн сур
харваж 335 алд газар харвасан тул чулуун хөшөө босгов. Чингис хаан Сартул
иргэнийг дайлж дуусаад,Туул голын Хар түн дэх ордондоо буцаж ирсэн. Монголын
элч Жучуйг буцах замд нь Солонгосууд харваж алав.
1205-1227 он -Тангуд улсыг байлдаж мөхөөв.
1227 он - Чингис хаан таалал төгсөв.
1227-1229 он
-Чингис хааны отгон хүү Тулуй төр хамаарч байв.
1229 он -Хааны санд хураах улсын нэгдсэн алба
татварын хууль гарав.
1229-1241 он-Гуравдугаар
хүү Өгэдэйг их хаанд өргөмжлөв.
1232 он -Сартаг жанжины цэрэг Солонгосыг довтолж,Солонгос
улс нийслэлээ Канхва аралд нүүлгэсэн.
1233-1235 он-Өгэдэй
хаан өртөөний ажлыг журамтай болгоход чиглэсэн хэд хэдэн нэмэлт зарилаг
гаргажээ.
1235 он -Хархорумд Их хуралдай хурж Өрнөдийн улс
орнуудыг байлгах тухай хэлэлцсэн. Мөн хятадын Өмнөд Сүн улсын элч Пэн Дая, Сюй
Тин нар монгол газар ирэв.
1237-1338 он
-"Сурин ", "Тосох орд "нэрт хотуудыг байгуулсан
1240 он
-Монгол цэрэг Өмнөд оросын Киев хотыг
эзлэв. «Монголын Нууц Товчоо » зохиогдож дуусав.
1241 он
-Өгэдэй хаан таалал төгсөв. Түүнээс хойш монголчуудын Өрнө зүгт хийх довтолгоон
зогсов.
1241-1246 он
-Өгэдэйн их хатан Туракина төр хамаарч байв.
1246-1248 он -Өгэдэйн хүү Гүюгийг их хаанд өргөмжлөв. Хаан
ширээнд суулгах энэ Хуралдайд хүрэлцэн ирсэн гадна дотны элч нарын тоо 4000
гарч байлаа.
1247 он -Монгол гүрэнд хүн амын тооллого явуулав.
1251 он
-Тулуйн хүү Мөнхийг их хаанд өргөмжлөв.
1252 он
-Ираныг байлдан эзлэв.
1257 он -Вьетнам Монголын түшмэг улс болов.
1258 он -Мөнх хаан нас барав.
1259 он -Новогорд хотод Монголын эсрэг бослого
гарсан.
1260 он -Хубилай Кайпинп өөрийгөө хаад өргөмжлөв. Мөн
үүнтэй зэрэг шахуу Аригбөх Хархорумд хаан ширээнд өргөмжлөгдөв.
1260-1264 он
-Монгол гүрэн хоёр хаантай болж улмаар иргэний дайн үүсэв. Энэ тэмцэлд Хубилай
ялж гүрний хаан болов.
1260 он
-Чжунтунгийн мөнгөн тэмдэгт хэмээх цаасан мөнгө гарсан
1264 он -Хубилайн зарлигаар Бээжинд Улсын судар
зохиох хүрээлэн байгуулагдсан.
1266 он -Аригбөх нас нөхцөв. Мөн онд Хубилай өөрийн
бүрэн эрхт элчээ анх удаа японд илгээв. Энэ жил Монголын Нэгдсэн Улс
байгуулагдсаны 60 жилийн ой тохиов.
1269 он
-Дөрвөлжин үсгийг нийт Их гүрний албан бичиг болгон зарласан.
1271 он -Хубилай Гүрний нийслэлийг хятадад
шилжүүлж, "Юан гэдэг" нэр өгөв.
1272 он -Хубилай зарлигаар монгол албан тариаланг
байгуулсан.
1274 он -Хубилай Японд эхний удаа довтлов.
1275 он -Монгол улс Туушжун тэргүүнтэй элчийг Японд
илгээв. Гэвч японы самурайн толгойлогч Токимунэ гэдэг элчийг цаазаар авав.
1276 он
-Хубилай Өмнөд Сүн улсыг бүрмөсөн мөхөөв.
1279 он -Хубилай бүх хятадыг эзлэж, Өмнөд Сүн улсыг
бүрмөсөн мөхөөв.
1281 он -Хубилай Япон руу хоёр
удаагаа довтлож ялагдав.
1280-1287 он
-Бирм Юан гүрний хараат болов.
1288 он -Хубилай,Энэтхэг,Хятад ба Аннамыг эзэлсэн.
1289 он -Хубилайн эсрэг монгол ноёд бослого
гаргав.Мөн Өмнөд хятадын нутгийн 400 гаруй газарт тариачдын бослого гарав.
1292 он -Хубилай Явын арлуудад цэрэг оруулж ноёрхлоо
тогтоож эхлэхийг завдав.
1294 он -Хубилай хаан нас барав.
1295-1307 он -Өлзийт Төмөр хаан суусан.
1308-1311 он
-Хайсан Хүлэг хаан суусан.
1312-1320 он
-Буянт хаан суусан.
1321-1324 он
-Гэгээн хаан суусан.
1324-1328 он
-Есөнтөмөр хаан суусан.
1329 он
-Хүслэн хаан суусан. Мөн онд Ляо-Ян мужид Монгол ,солонгос, хятад цэргийн
хамтарсан бослого гарсан.
1329-1332 он
-Төгстөмөр хаан суусан
1331-1345 он
- Түүхч Тогтох тэргүүтэн« Ляо улсын түүх»
, « Алтан улсын түүх», « Сүн улсын түүх »зэрэг түүхэн судрыг зохиож дуусгав.
1332 он
-Ринчинбал хаан суусан
1333-1370 он
-Тогоонтөмөр хаан суусан.
1368 он
-Юан гүрэн мөхөж, Хятады Мин улс
тогтов.
1370-1378 он -Аюушридар (Билэгт) Хархорумд хаан ширээнд
суусан.
1370 он
-Тамерлан (Доглон Төмөр) Хусейныг алж, Маверен-нахрын төрийн эрхийг гартаа
авчээ.
1372 он
-Хятад цэрэг монголд цөмрөн Орхон голд иржээ.
1380 он -Алтан ордны Мамай Дмитрийн цэрэгт Куликовын
талд цохигдов.
1380 он
-Хятад цэрэг Монголд цөмрөн орж, Хархорумыг сүйтгэв.
1388-1400 он-Хаан
ширээнд 5 хаан суужээ.
1368 он
-Хятадад Монголын Юан улс мөхөв. 9 дүгээр сард Тогоонтөмөр хаан (1333) Монголын
нутагт ухарч ирэв. Нанжин
хотноо төвлөн нийслэлсэн Мин улсын Хун-У-гийн (1343-1398) тэргүүн он эхлэв.
1369 он -Хэрлэнгийн хөвөөнд Тогоонтөмөр Барс хотыг
байгуулан суув.
–Тогоонтөмөр
Хөхтөмөр жанжныг Дайду хот руу довтлуулав.
–Тогоонтөмөр хаан Далай нуур руу шилжин сууж, Датун руу довтлох, мөн
Дайду орох замыг эргүүлэн авах зарлиг буулгасан боловч уг санаархал нь амжилт
олоогүй.
1370 он
-Тогоонтөмөр хаан (1320) нас барав.
Аюушридар (Билэгт) Харххорумд Монголын
хаан ширээнд суув.
–Юань ши хэмээх түүх
зохиогдов.
–Мин
улсын жанжин Сюй Да-гийн цэрэгт Хөхтөмөрийн цэрэг цохиогдон Хархорум руу
ухарчээ.
1371 он
-Аюушридар (Билэгт) Хөхтөмөрийн хамт цэрэг хуримтлуулав.
1372 он -Мин улсын 15 000 цэрэг 3 чиглэлээ
Монгол цөмрөн орж ирэв.
1373 он -Монголын цэрэг Шаньси, Ляодунг довтлов.
–Жанжин Хөхтөмөр нас барав.
–Аюушридар (Билэгт) хаан Гаоли
улсын ванд захиа хүргүүлэв.
1374 он
-Мин улсын хаан, Аюушридар (Билэгт)-т бэлэг сэлт хүргүүлэв.
1377 он
-Гүнтөмөр хаан (-1402) mfjf.6
1378 он -Аюушридар (Билэгт) хаан барав.
–Төгстөмөр (Усхал) Монголын хаан болов.
–Аюушридар (Билэгт) хааны хүү Төгстөмөр Усхал (1378-1388) цолтой хаан ор
залгамжилжээ.
1379 он -Өлзийтөмөр (Буяншир,-11412) хаан төрөв.
1380 он -Хятадын цэрэг Монголд цөмрөн Хархорумыг шатаав.
–Монголын
жанжин Өлзийбуха, Нарбуха нар Хэмбэй мужийн зүүнтээ орших Лулун хэмээх хот руу дайрч энэ үеэр Мин улсын цэргийн томоохон
зүтгэлтэн алагдсан байна.
1381 он -Мин улс Сюй Да жанжнаар удирдуулсан их
хэмжээний цэргийн хүчийг Монголын нутаг руу оруулж, тэдгээр нь өнөөгийн
Чифэн хүрсэн байна.
1384 он
-Монгол-Хятад «Хуа И Юй »бичиг зохиогдов
1387 он -ΥІІ жаран эхлэв.
–Ойрадын Эсэхү (Махамуд,-1425) төрсөн
-Мин улс Ляодунд төвлөрч байсан Юань улсын жанжин Нагачугийн цэргийн
хүчийг устгах шийд гаргасан.
1388 он -Төгстөмөр хаан (1342) нас барав.
–Мин болон Монголын цэргийн хооронд шийдвэрлэх тулалдаан болсон.
–Ляодуны
ван Ажашир, хуйнийн ван Табинтөмөр нар Мин улсад дагаар оров.
1389 он -Монголын нууц товчоо хятад орчуулгын хамт
анх хэвлэгдэв.
–Мин
улс өнөөгийн Өвөр монголын Онниуд хошууны нутаг Цюанин харуул байгуулж,
Нэцэлайг тус харуулын удирдагчаар нь
томилов.
–Мин улс Тайнин,
Фуюй,Доин харуулуудыг тус тус байгуулжээ.
1390 он
-Адай хаан (-1439) төрөв .
1392 он
-Усхал (Энхзоригт 1359-) нас барав.
–Мин улс Чжоу Син жанжнаар удирдуулсна цэргийн хүчийг Монгол руу
илгээсэн ба Хятадын цэрэг Онон голд хүрч, тэндээсээ Угалз гол руу чиглэн замдаа
500 гаруй хүн, адуу мал, мөнгөн тамга зэргийг олзлон буцжээ.
1393 он -Элбэг (нигүүлсэгч,-1399 ) хаан суув.
1395 он -Дэлбэг хаан (-141) төрөв.
1399 он
-Мин улсын Цзянь Вэн-ий (1370-1402) тэргүүн он эхлэв
-Мин улсын Юн Лэ-гийн (1370-1424) тэргүүн он
эхлэв
-Элбэг
(нигүүлсэгч) хаан Үгэчи хасаха, Батула чинсан хоёрт хороогдон нас барав. –Дүүрэнтөмөр
хунтайж (1363-) нас барав.
1400 он -1388-1400
онуудад Монголд таван хаан солигдов. –Ажай
тайж төрөв.
–Гүнтөмөр (1377-1402) хаан суув
-Тогоон
нутагтаа буцаж ирэв.
1402 он -Гүнтөмөр Үгэчи хасахад хорлогдон нас
барав.
–Үгэчи хасаха Гүйличи гэдэг нэрээр хаан суув.
1403 он
-ойрадыг Махамуд, Тайван, Батболд нар 3
хэсэг хуваан захирав.
1407 он
-Эсэн тайш (-1455) төрөв.
– Ойрадын Махамуд Мин улсад
элч зарав.
– Асуд
аймгийн Аругтай тайш урваж, Гүйличи хаанаа огцруулж нутаг руу нь хөөн
зайлуулав.
– Элбэг
хааны бага хүү буяншир (Бунияашир,1379-1412)
уригдаж ирж Өлзийтөмөр цолтой Монгол улсын хаанаар өргөмжлөгдөв. – Мин улсын Чжу Ди хаан
Буянширт элч илгээн, сүрдүүлсэн утга бүхий захиа ирүүлэв.
– Ойрадын
Батула,Батболд, Тайван нар цэргээ толгойлж шинэ хаан, тайш хоёртой тулалдах
болов.
1409 он -Ойрадын ноёд Хятадад довтлов.
–Мин улсын Чэнцзү хэмээх Чжу Ди хаан Ойрадын Махамуд шударга төвшин ван
(Ся лэ ван ) цол шагнасан
-Мин улсын Юн Лэ хаан
Буяншир хаантай байлдав.
–Өлзийтөмөр хаан Ойрадын урвагч ноёдын эсрэг
дайтсан ч хүчин мөхөстөж члагдан Хэрлэн гол руу ухрав.
–Мин улс Хамилд
ван өргөмжлөн «Вэй »харуул байгуулав.
1410 он -Тайсун (Тогтохбух, -1452) төрөв.
–Мин улсын хаан өөрийн биеэр 50 000 цэргээ толгойлон Онон мөрөн хүртэл
цөмрөн орж тулалдав.
1412 он -Өлзийтөмөр хаан цөөн тооны цэргийн хамт
Бишбалыг явж байхад нь Батула чинсан түүнийг хорлон алаад, Юань улсын тамгыг
булаан авч Хархорум хотыг эзэлсэн.
– Ойрадууд Монголын Буяншир
хааныг алаад Дэлбэг (1395-1415)-ийг хаан өргөмжлөв.
Зүүн
Монголыг Аругтай тайш захирав (-1413)
- Ойрадын Махамуд, Аругтай
тайштай Хэрлэнгийн орчим тулж байлдав.
– Мин
улс Зүүн Монголын Аругтай тайшид Найрамдуу төвшин, хэнин ван , Хархорумын
вангийн хэргэм алтан дуулга, үнэт бэлэг сэлт ирүүлж, Аругтайн доорх ноёдод нь
зэрэг хэргэм олгож өөртөө татах оролдлого хийв.
1414 он -Ойрад,
Зүүн Монголын хооронд тулалдаан болоход Мин улсын 50 түмэн цэрэг зүүн
монголын талд ойрадын эсэгүүцэн тулалдаад, Туул гол хүртэл ухраажээ.
–Дэлбэг хаан нас барав.
1416 он -Монгол , Ойрадын хооронд Хамилын зүүн тал
дахь Зэлэмийн ойролцоох Бор нохойн зоо гэдэг газар ширүүн тулалдаан болж зүүн
Монголын Шигүүстэй баатар, Ойрадын мэргэн харваач Гуйлинч хоёр илүүлд гарч
Шигүүстэй баатар ялав.Дараах
тулалдаанд Ойрадын цэрэг мөн ялагдаж, Батула зутатахад Аругтай тайш нар цэргээр
нэхүүлж Махаму (Батула)-г баривлуулан алуулав.
1417 он -Батула Махаму чинсаны ууган хүү Тогоон эцгийнхээ чинсаны
тушаалыг залгамжилж Дөрвөн Ойрадыг захирав.
1418 он
-Тогоон тайш ойрадыг захирав.
–Тогоон Мин улсаас эцэст нь шагнасан шунь нин ван хэргэмийг залгамжилж,
Мин улстай найрамдах бодлого явуулав
1420 он-1420-иод
оны үе, Тогоон чинсан Хамилын ван Буширтай худ ургийн харилцаа тогтоов.
1422 он
-Зүүн Монголын Ноёд Хорчины Адайг хан болгов.
1423 он -Агвнжин төрөв
1425 он -Ойрадын эсрэг тулалдаанд гарамгай оролцсон
Хорчины Адай тайж хаанаар өргөмжлөгдөж,
Аругтай улсын тайш болж, төрийн гол мэдлийг гартаа авав.
1426 он
-Мандуул 1467 төрөв.
1429 он -Уранхай 3 харуул Мин улсын хил рүү аажим
аажмаар дөхсөөр баруун тийшээ нэлээд тэлсэн.
1434 он -Ойрадын ноён Тогоон тайш Аругтай тайшийг
алаад, бүх Монголыг нэгтгэн захирав.
1437 он
-Ойрадын Тогоон тайш харъяат нартаа улаан залаа зүүх зарилаг буулгав.
1439 он-Тогоон
тайш нас барав. –Эсэн тайш 1455 бүх Монголыг захирав.
1440 он
-Тайсун, Агваржин жинон, Мандуул ах дүү гурвуул Мянганы хар нэрт газар Ойрадыг
угтан байлдав.
1441 он
-Баянмөнх 1470 төрөв.
1442 он
-Мин улсын хаан Мин Монгол улсын хоорондын арилжааг хязгаарлах зарлиг буулгав.
1443 он -Эсэн тайш өөрийн элч,Дуваадашир вангийн эх
Нугандаширыг урьж Тайсун хааны ордонд айлчлуулсан.
1446 он -Махахурхис (Махагургис) хаан төрөв
-Эсэн тайш дөрвөн түмэн цэрэг дайчлан хөдөлгөж, Урианхай ба Онниудын
эсэргүүцэгчдийг буулган авсан.
1447 он -ΥІІІ жаран эхлэв.
1448 он
-Мандухай сэцэн төрөв.
–Эсэн тайш Урианхайн зүүнтээх Зүрчидийн ноёдод элч илгээж зүүн хязгаарыг
бататгахын тулд хүнс, ачаа тээврээр хүч хавсрахыг шаардсан.
–Эсэн
тайш 3000 элч томилон Мин улсад орчуулав
1451 он
-Турфаны Хар ус гэдэг газар чуулган хуралдав.
–Агваржин Эсэнтайш
хоёр Тайсун хаантай байлдав.
–Тайсуны цэрэг дарагдав.
–Алагтөмөр 3000 цэрэг дайлан Ордон руу дайрч тулалдсан.
1453 он -Эсэн тайшийн худалдаачид Мин улстай
худалдаагаа сэргээв.
–Эсэн өөрийгөө Монголын их хааны ширээнд суулгаж Их Юань улсын Тэнгэрлэг
богд хаан Тянь Шэн гэж өргөмжлөгдсөн оны цолоо Тянь Юань гэж тогтоогоод Тянь
Юаний тэргүүн он гэв
1454 он
-Эсэн хаан хэлмэгдсэн ард Сорсуны хөвгүүдийг гарт амь үрэгдэв.
1455 он
- Монголын
анхны «Бага хаан» Махаргургис хаан суув.
1458 он
-Болай, Доголон нар Шаньси, Шэньси
Цзинчжоу зэрэг мужуудыг довтлов.
1460 он -Мулихай ван Ордост ирж Ордосын баруун
хэсэгт үйл ажиллагаа явуулж эхлэв.
1461 он
-Мин улс Монголтой найрамдлын хэлэлцээ хийв. –Болай Мин улс руу 3
удаа элч илгээж найрамдахыг хүсчээ.
1462 он -9 сард Болай 2 түмэн цэргийн хүчээр Доин
харуулыг эрхшээлдээ оруулж,улмаар Тайнан, Фуюй харуулыг мөн эрхшээлдээ
оруулжээ.
1463 он- Мандуул
хаан суув. –Баянмөнхөд
болох жинон цол өргөмжлөв.
–Махахурхис хаан Болонай Цзи ван зэрэгтэй хамтран Мин улсад алба барьж
200 гаруй элч төлөөлөгчөө илгээжээ.
1466 он - Молон Мухулай ванд хологдов.
1467 он -Мандуул хаан 1426 онд нас барсан.
–Мулихай ван Мин улсад алба барив.
1471 он -Мандухай хатан Батмөнхийг үхэгт тэргэнд
суулган цэрэглэн мордож дөрвөн Ойрадыг Тас бүрд хэмээх газар байлдав.
–Болох жинон Мин улс руу элч зарж 2 удаа алба барив.
1474 он -Бэгэрсэн Мандуулыг Монголын хаан ширээнд
суулгажээ.
1476 он
- Монголын эрх баригчдын дотор
хагарал гарсан ажээ.
1479 он -Мандуул Бэгэрсэнийг хороож хүн ардыг
нэгтгэнэ авсан.
–Мандуул хаан нас барав.
1480 он -Алтан ордны улс мөхөв.
–Исмаил
цэргээ авч зүүн зүгт явж Дайнин харуулыг довтлов.
1481 он -Чингисийн угсааны Бабур 1530 онд төрсөн
1482 он -Төрболд 1523, Улсболд 1500 хоёр ихэрт
төрөв.
1483 он.
Батмөнх Даян хаан Исмаил тайшийг эсрэг Горлосын Тогооч, Шигүшидэй зэрэг ноёдыг
илгээв.
1484 он
-Төрөлт гүнж Барсболд жинон хоёр ихэр төрөв.
1487 он. -Арцболд төрөв.
–Чорос аймаг хоёр хэсэг
салав.
1489 он.
-Мандухай хатан Ойрадын эсрэг хоёр дахь удаагийн аян дайн хийв
1491 он. -Даян хаан ойрадын ноёдтой хамтарч Урианхай 3
харуул руу дайрч Доин харуулыг өөрийн эрхшээлд оруулжээ.
1495 он
-Исмаил тэргүүтэй Монголжины ноёд хуйвалдаан хийв. –Дологон нас барж
Хосай монголжин аймгийн удирдагч болов.
1497 он
-Хааны орд Хэрлэнд байрлаж, Их чуулган хийв.
–Хуйвалдагч ноёдыг цаазлав.
1498 он - Даян хааны орд Чахарын нутагт
буудаллав.
–Шихэр хатан нас барсан бололтой.
1499 он -Хааны орд Ордос нутагт буудаллав.
–Улсболдыг баруун түмэнд жинон болгож явуулав.
1500 он -Чадаагийн
улс мөхөв.
–Хосай өөрийн аймгаа авч Ордост нэвтрэн орж, Илбэрэй сүлбэгдэн явах
болов.
1504 он -Боди-Алаг хаан 1547 онд төрөв.
1507 он
-ІΧ жаран эхлэв.
–Түмэдийн Алтан1583 төрөв.
1508 он - Лавуг тайж төрөв
-Даян хаан монголжины эсрэг цэрэглэв.
1509 он -Батмөнх даян хаан, 2 дугаар хүү Улсболдыг
баруун түмэнд жинон болгон суулгав.
–Улсболд
жинон Ибэрэй тайш, Ордосын Мандуулай, Ахлаху нарын гарт хорлогдов.
–Ибэрэй
тайш Ордост ирэв.
1510 он -Ибэрэй тайш Мандуулай Ахлахутай нийлж Даян
хааны эсрэг тэрсэлдээд цохигдов.
1511 он -Далан тэргүүн хэмээх газар Даян хаан Баруун
түмнийг байлдав.
1512 он
-Барсболдыг баруун түмний жинон болгов.
1513 он -Гэрсэнз (-1549)төрөв.
1520 он
-Дарайсун (-1557) төрөв.
1522 он -Хятадын Мин улсын Цзя Цзингийн (1488-1556) он эхлэв.
1523 он -Төрболд
(1482-) нас барав.
1526 он
-Бабур Энэтхэгийг эзлэн их Монгол эзэнт улсыг байгуулав.(энэ улс 1707 оныг
хүртэл 181 жил оршин тогтносон билээ.)
1530 он
-Бабур хаан (1481-) нас барав.
1531 он -Хумаюн
(-1556) их Монголын хаан
болов.
–Монголд байгалийн их гамшиг тохиолдов.
1532 он
-Жалайрын Ноёндай Хатанбаатар төрөв.
1534 он-Онохуй
төрөв.
1536 он
-Горлосын Аминдурал төрөв.
1538 он
-Сэнгэдүүрэн (-1585) төрөв.
1539 он
-Түмэн (-1592) төрөв.
1540 он -Ордосын Хутагтай Сэцэн (-1586) төрөв.
1541 он
-түмэдийн Алтан хан Датунд худалдаа нээхийг хүсч Мин улсын хаанд элч зарав.
1542 он
-Монголын Акбар (-1606) төрөв.
–Алтан хан Мин улсад дахин элч илгээв.
–Далдан
хөндлөн төрөв.–Монголд
байгалийн их гамшиг тохиолдов.
1543 он -Батмөнх Даян хаан (1464-) нас барав.
-III Далай лам Содномжамц (-1588) төрөв.
1544 он
-Боди-Алаг хаан хаан суув. –Алтангын
цэрэг Хятадын нийслэлд дөхөн очив.
1547 он -Боди-Алаг хаан (1504-) нас барав.
–
Алтан Мин улс руу дахин элч илгээв. –Алтан
хөвгүүдийнхээ хамт Хятадын хил дээр адуу
малаар торго дурдан, мөн бусад зүйлийг сольж өгөхийг шаардав.
1548 он -Дарайсун Гүдэн (-1557) Монголын хаан болов.
1549он -Гэрсэнз
(1513-) нас барав.
1550 он -Алтан хан цэрэглэн Бээжинд тулж очив.
–Гүнбилиг
(1506-) нас барав.
-Алтангын
цэрэг Хятадын нийслэлд дөхөн очив.
1551
он -Мин улс Алтай хантай хэлэлцээ хийж хил орчмын газруудад худалдаа хийх
болов.
–Монголд
байгалийн гамшиг тохиолдов.
1552 он
-Алтан хан Дөрвөн Ойрадтай байлдав.
1554 он
-Түмэдийн Алтан хан Хөх хотыг байгуулав.
–Абатай
сайн хан (-1588) төрөв.
1555 он
-Буян(-1603) төрөв.
–Алтан
хан цэрэглэн Бээжинд тулж очив.
1556 он -Акбар (1542-1606) их Монголын хаан болов (Энэ хаан
Энэтхэгт олон хот байгуулжээ.)
1557 он
-Монголын Нэйж тойн (-1653) төрөв
-Дарайсун Гүндэн хаан (1520-) нас барав.
–Алтан
хан 5 суваргат эхлэн 8 их байшин байгуулж, тариа, төмс олон үр жимсийг тариулж
тансаг амтат идээгээ Монголын газарт тарьж эхлэв.
1559 он -Түмэдийн Алтан хан Хөх нуурын Монголчуудыг
байлан эзлэв.
1560 он
-Алтан хаан Хөх нуур хавь нутгийг хүү Бинтээрээ захируулав.
–Алтангиын эзэмшил нутаг руу Датуны цэргийн тойргийн захирагч Бин Хань
цэрэглэн довтлов.
1563 он -Алтангийн цэрэг Бээжинд тулж очив.
1564 он-Бошгот (-1624) төрөв.
1565 он
-Бахарай төрөв.
1566 он
-Хутагтай Сэцэн хунтайж Түвэдийг эрхэндээ оруулав.
1568 он
-Алтан Ойрадад довтолж, Бах нэрт газар буух цагт Юнгэн (Жүнхэн) хатан амаржиж,
сая төрсөн хүүд Будшир нэр өгч ойрадуудыг өмчлүүлэв.
1570 он -Түмэдийн Алтан хан Мин улстай гэрээ
байгуулав
-Алтаны
ач Дайчин баатар Мин улсад олзлогдов.
–Мөн оны 12 сард Дайчин баатарыг
Хятадын 80 оргодлоор солив.
1571 он -Хятадын Мин улс хилийн орчим дөрвөн газрыг
зааж монголчуудтай худалдаа хийх болов.
1572 он- Алтан
Мин улсад 4 шаардлага тавив.
1573 он
-Хятадын Мин улсын Вань Лигийн (1544-1620) тэргүүн он эхлэв
1574 он -Хутагтай Сэцэн Чорос,Баатуд аймгуудыг
эрхэнээ оруулав.
–Оюундарь
жинон (1522-) нас барав.
–Алтан хан,Содномжамц нар элч солилцон харилцав.
1575 он -Алтан бас нэг хотыг барьсан байна.
–Шарын шашны толгойлогч Содномжамц Монголд хүрэлцэн ирж Алтантай уулзаж,
Алтан шарын шашинд орсон.
–Жибзун Дарнатын хувилгаан Гунгаанинбо (-1634) төрөв.
1576 он
-Түмэн засагт хан Түвэдээс улааны шашны Гармаа ламыг урьж ирүүлэв.
1578 он
-5сарын 15-нд Түмэдийн Алтан хан Түвэдээс Далай лам Содномжамцыг залж
ирүүлэв.
–Алтан хан шашны цааз тогтоов.
–Абатай ханы хүү
Эрээхэй мэргэн хан төрөв.
1579 он -Хөх хотод сүм байгуулав.
–Алтан ханы зарлигаар «Алтангэрэл» хэмээх судрыг шинээр орчуулав.
–Монголд
байгалийн их гамшиг тохиолдов.
1580 он
-Одоогийн Архангайн Цэцэрлэг хотын суурь тавигдав.
1581 он
-Цогт тайж (-1637) төрөв.
–Оросын Ермак, Кучум хааны цэргийг дараад Сибирийн төв Искер хотыг
эзлэв.
–Алтан
хан (1507-) нас барав.
1583 он -Гүмбүм хийд байгуулагдав.
1585 он -Шарга азарга хэмээх Шанхат уулын ар Тахай
нэрт газар Эрдэнэ-зуу хийдийг байгуулах ёслол болов.
–Сэнгэдүүрэн ханы урилгаар Далай лам Содномжамц Хөх хотод ирэв.
–Абатай
сайн хан, Содномжамц хутагтай уулзав.
1586 он
-Ордосын хутагтай Сэцэн хунтайж (1540-) нас барав.
–Халхын
Эрдэн-зуу хийдийг байгуулав.
1588 он
-Түмэн засагт хан хутагт Содномжамцыг Чахар түмэнд урив.
–Далай
лам Содномжамц(1543-) нас барав.
–Абатай сайн хан (1554-) нас барав.
–Байбаликын
сүм баригдав(Булган, Хутаг сум )
1589 он -Ёндонжамц (-1616) төрөв.
1591 он -Саран Эрдэнэ дайчин хунтайж (-1626)
төрөв.
–Тойн
Чойжамцын Манзушрийн нэрийг үнэхээр үнэлэхүй
ном хэвлэгдэв.
1592 он
-Майдар хутагт төрөв.
–Лигдэн (-1634) төрөв. –Бошигт
жинон Мин улс руу довтлов.
1593 он
-Түмэн засагт хаан (1539) нас барав.
–Буян Сэцэн (1555-1603) хаан
болов.
1594 он
-Гомбодорж (-1655) төрөв.
–Бошигт жинон 2 дахь удаагаа Мин улсыг довтолов.
1596 он -Бошигт жинон Түвэдэд морилов.
1599 он -Ойрадын Зая бандид Намхайжамц (-1662) төрөв.
1601 он
-Цогт хунтайж эх хатны хамт Сэтгэшгүй чандмань хэмээх 6 сүм (Цагаан байшин)
Туул голын эрэгт байгуулж эхлэв.
1602 он - Бошигт жинон Далай Ёндонжамцыг Түвэдэд
залахаар мордов.
1603 он -Буян Сэцэн хаан (1555-) нас барав.
-Лигдэн хаан (1592-1634) болов
1604 он
-Түүхч Саган сэцэн төрөв.
–Амдогийн Гонлун хийд байгуулагдав.
–Томь голын эрэгт Оросууд Алтан ханд алба барьдаг Түрэг аймгуудтай анх
тааралдав.
1604 он
-Буян сэцэн хааны ач хүү
Цахарын Лигдэн хутагт төрөв.
–Түмэдийн Алтан ханы ач хөвгүүнийг IV Далай лам Ёндонжамц хэмээн
өргөмжлөв.
–Монголын
нэрт түүхч Саган сэцэн төрөв.
–Майдар хутагтыг Монгол анх залав.
1607 он -Ойрадын анхны элч Оросын Томск хотноо
хүрэлцэн очив.
–Бошогт жононгийн зарлигаар Зуу шигмуни бурхныг алт, мөнгөөр бүтээсэн
байна.
–Торгуудын ноён Хо өрлөг харъяат дагуулан Ижил мөрний зүг нүүв.
1608 он-Халхын
Алтан хан Орос улстай найрамдалт харилцаа тогтоохоор Москвад элч зарав.
–Оросын хаан Хотгойдын Алтан ханд хариу элч заржээ.
1615 он -Ойрадын нөлөө бүхий ноёд бурхны шашинд оров.
1616 он -Ар Монголд Оросын анхны элч хүрэлцэн
ирэв.
–Хотгойдын Шолой убаши хун тайж Орос улстай харилцаа тогтоов.
–Зүрчид
угсааны аймгуудыг нэгтгэсэн Умард Алтан улс байгуулагдав.
–IV Далай лам
Ёндонжамц нас барав.
–Заяын гэгээний дээд хүрээ байгуулагдав.
1617 он -V Далай ламын хойд дүрээр Агваан Лувсанжамцыг тодруулав.
–Халхын Цогт хун тайжийн зарлигаар Хөх хотын Гүүш цорж Милын намтар,
дууллыг орчуулж дуусгав.
1624 он
-Хорчин, Дөрвөд, Жалайд, Горлос аймаг Манжид дагаар оржээ.
–Бошогт жонон нас нөгчив.
1625 он -Лигдэн хаан Манжид дагаар орсон Хорчин,
Дөрвөд,Жалайд,Горлос аймгийг цээрлүүлэхээр цэрэг илгээжээ.
1626 он -Манж нар Лигдэнгийн цэргийг ухруулж Жарууд,
Баарин аймгйиг довтло эзлэв.
1627 он-Өвөр
Халхын 5 отог, Харчин, Найман,Аохан аймгууд Манжид дагаар оров.
1628 он -Сибирт Красноярскийн шивээ
байгуулагдав.
–Лигдэн хаан Мин улсын Сюань-фу, Да-тун хязгаарыг довтлов.
1630 он
-Хорчин, Түмэд, Юншээбүү, Ордос, Авга зэрэг аймгууд Лигдэнгийн эсрэг байлдав.
1632 он
-Манжийн Дээд эрдэмт хаан Цахарыг довтолжээ.
–Лигдэн хаан Хөх нуурын зүг зугатав.
1635 он -Анхдугаар богд Живзундамба өндөр гэгээн
Лувсандамбий-жалцан төржээ.
–Халхын
Цогт тайж Түвэдийн Үй, Зан мужуудыг байлдан эзлүүлэхээр цэргээ илгээв.
1637 он
-Халхын Цогт тайж, Хошуудын Төрбайх гүүш хан нар Хөх нуурын эхэнд Их,Бага Улаан
хэмээх газар тулгаран байлджээ. –Халхын
Цогт хун тайж нас барав.
–Засагт хан Субадай Манжийн түрэмгийллийг эсэргүүцэн Хөх хотыг цэргийн
хүчээр уулгалан довтолжээ.
1638 он
-Ойрадын Төрбайх гүүш хан Лхаст хүрэлцэн очиж, IV Далай ламтай уулзаж улс
төрийн байдлыг хэлэлцжээ.
–Манжийн хаан Халхын ноёдыг жил бүр есөн цагааны алба барихыг
тулгав.
–Монголын Засгийнг эрхлжэгч яамыг Гадаад Монголын Төрийг Засах Явдлын
Яам болгон өргөтгөв.
1639 он -Халхын ноён Шивээ цагаан нуур хэмээх газар
цугларч,Түшээт хан Гомбодоржийн хөвүүн Занабазарыг Халх Монголын шарын шашны
тэргүүнээр өргөмжлөв. Занабазар нь Монголын түүхэнд анхдугаар богд Живзундамба
буюу Өндөр гэгээн хэмээн алдаршжээ.
–Хошууны Төрбайх ноён Камыг
довтлов.
–Их Хүрээний шав тавигджээ.
–Эрдэнэ
бандиад Лувсанданзанжалцан төржээ.
1641 он
-Хошуудын Төрбайх гүүш хан Түвэд орныг эзлэн авав.
1642 он -Гүүш хан Төрбайхыг Түвэдийн хаан ширээнд
өргөмжлөв.
1642 он -Халхын Зая бандида Лувсанпринлэй төрөв.
1643 он -Цоросын Баатар хун тайж Оросын хаанд анхны
элчээ илгээжээ.
1644 он -Ойрадын Галдан бошигт хаан төрөв.
–Манж нар Хятадын Мин улсыг бүрэн эзлэж нийслэлээ Бээжинд нүүлгэв.
–Манж Чин улсын Эеэр засагчийн 1-р он эхлэв.
1646 он -Сөнидийн Тэнгис ноён Манжийн эсрэг босч
харъяат иргэдээ авч Халхад нүүж ирэв.
–Халхын
Түшээт хан,Сэцэн хан нарын цэрэг Манжийн цэрэгтэй байлджээ.
–Түшээт ханы ойр төрлйин ноён Эрх Цөхүр Баарин аймгийн уулгалан довтлов.
1648 он
-Рабжамба Зая бандида Намхайжамц тод бичиг зохиожээ.
–Сэцэн хан Москвад очив.
1649 он
-Сэцэн хан Москвад дахин элч зарав.
1650 он
-Ламын гэгээний хийд байгуулагдав.
1651 он
-Хуучид нар Манжид дагаар оров.
1652 он
-Сэцэн хан Шолой нас баржээ.
–Манжийн хаан V Далай ламыг залж,
тамга олгов.
1653 он -Оросууд Томск хотноо Ойрадын худалдаачидтай
худалдаа хийх зах нээжээ.
–Түшээт хан Гомбодоржийн дүү Бунтар албат харъяатаа авч Манжийн хаанд
дагаар оров.
–Нэйж тойн нас барав.
1654 он -Анхдугаар Жалханз хутагт Лувсанданзанжамц
нас барав.
–Хошуудын Гүүш хан Төрбайх нас барав. –Гүүш
Лувсанданзангийн «Алтан товч» зохиогдов.
1657 он -Халхын Засагт хан Манжийн хаанд элч илгээж
бичиг барив.
1658 он -Манжийн хаанаас Халхын ноёдод бэлэг сэлт
хүргүүлэв.
1661 он -Эрхүү хотын анхны суурь болох шивээ
байгуулагдав.
–Засагт хан Норов нас барав.
–Халимагийн Шүхэр дайчин Крымын татарыг байлдан дагуулав.
1662 он -Манж Чин улсын Энх-Амгалангийн 1-р он
эхлэв.
–I Банчин
богд Лувсанчойжижалцан нас барав.
–Саган Сэцэний «Эрдэний товч» зохиогдов.
–Ойрадын
Зая бандид Намхайцамц нас барав.
1663 он
-Цоросын Баатар хун тайж нас барав.
–Ойрадын хошууд нар Зүүнгарын нутгаас Ижил мөрөнд нүүж очив.
–Халхын Засагт ханы ширээний төлөөх тэмцэл өрнөв.
1664 он
-Халхын Засагт хан Норовын дүү Гомбо илдэн тайж Манжид дагаар оров.
–Ойрадын
хан ширээний тэмцэл хурцдав.
1665 он
-Баатар хун тайжийн 5-р хүү Сэнгэ Цоросын хан ширээнд суув.
–Цоросын хан Сэнгэ Москвад анхны элчээ зарсан.
1666 он
-Буриадын Үдэд Оросын шивээ байгуулагдав.
–Авга нар Манжид дагаар оров.
1670 он
-Цэнгүн Засагт ханы ширээнд суув.
–Цоросын хан Сэнгэ алагдав.
1671 он
-Галдан бошигт Зүүнгар улсын хаан ширээнд залрав.
1672 он
-Галдан бошигт хаа Москва руу элч мордуулжээ.
1674 он
-Галдан бошигт Цөхүр убаш, Сэцэн тайж, Зодов баатар нартай тулалдав.
1675 он
-Бүрни, Лувсан нар Манжийн ноёрхлыг эсэргүүцсэн бослого гарав.
1676 он
-Галдан бошигт бүх Ойрадыг эрхэндээ оруулж Зүүнгарын хаант улсыг байгуулав.
1677 он
-Галдан бошигт хаан Бээжин рүү элч заржээ.
–Халхын Шамба засгийн Асрагч
нэртийн түүх зохиогдож дуусав. –II Жалханз хутагт Лувсанданзанбалсан
төрөв.
–Галдан бошигт Бээжинд худалдааны элч зарав.
1678 он
-Галдан бошигт Хөх нуурыг эрхэндээ оруулав.
–Галдан бошигт Дорнод Туркестаныг
довтлов.
–ОйрадуудТобольск хотод оросуудтай худалдаа хийж эхэлсэн.
1679 он -Галдан
хаанд Далай ламаас бошигт цол олгожээ.
1680 он
-Галдан бошигт хаа Дорнод Туркестан, Хами,Турфан,Кашгар,Яркенд зэрэг хотуудыг
эзлэв.
1681 он
-Галдангийн цэрэг Дундад Азийн Сайрам хотыг бүслэн авав.
1682 он
-Далай ламын анхны элч Халхад хүрэлцэн ирэв.
-V
Далай лам Лувсанжамц нас барав.
1683 он -Энх-Амгалан хаан Ойрадын жин хөсгийг хятадад
оруулахыг хориглосон зарилаг буулгажээ.
–Галдан
бошигтын цэрэг Ферганы хөндийд нэвтрэв.
1684 он -Засагт хан Цэнгүн нас барав.
1686 он
-Манжийн хааны санаачилгаар Заг, Байдраг голын эх Хүрэн бэлчир гэдэг газар Халхын
ноёдын чуулган хуралдав.
–Өндөр
гэгээн Занабазар соёмбо үсгээ зохиожээ.
1687 он
-Халхын Түшээт хан Чахундорж Галдан бошигт нар байлдав.
1689 он
-Манж-Оросын анхны гэрээ байгуулагдав. Түүхэнд Нэрчүүгийн гэрээ гэж алдаршжээ.
1690 он
-Улаанбутан хэмээх газар Галдангийн цэрэг Манжийн цэрэгтэй тулалдан
ялагджээ.
- Галдан бошигт
Завхан,Хүнгүй голоор дайран Ховдод хүрч суурьшив.
1691 он
-Манж Чин улс Халх Монголыг захиргаандаа оруулсныг Халх, Өвөр Монголын ноёдыг
оролцуулан Долоннуурын чуулганаар албан ёсоор баталжээ.
–Долоннуурын
чуулганаар Халхын 7 хошууг 34 болгожээ.
1692 он
-Халхын Түшээт хан, Сэцэн хан,Засагт хан аймгийн манж нар 3 зам болгон хуваав.
1693 он
-Анхдугаар богд Өндөр Занабазар Бээжин хотод хүрэлцэн очив.
1695 он
-Галдан бошигт Ховдыг орхин Туул,Хэрлэн голд ирж нутаглав.
1696 он
-Галдан бошигтын цэрэг Манжийн цэрэгтэй Тэрэлжийн Зуун модны газар шийдвэрлэх
тулалдаан хийж цохигдов.
–Хөх нуурын ноёд
Цагаан толгой гэдэг газар чуулган чуулж, Манжийн эсрэг тэмцэхээр тогтов.
1697 он
-Цэвээнравдан хаан өөрийгөө Зүүнгар улсын хаан өргөмжлөв.
–Галдан бошигт Шаргын говь, Чацран,Сэгсдүүрэнгээс Ац амттай хэмээх газар
нутаг сэлгэжээ.
–Галдан бошигт хаан нас барав.
1698 он
-Ордосууд Үдийн шивээг хот болгож. Дээд Үд гэж нэрлэв.
1699 он
-Түшээт хан Чахундорж нас барав.
1704 он-Сүмбэ
хамбо Ишбалжир төржээ.
1705 он
-Ойрадын Лхавзан хаан түвдийг эзэлж авав.
1709 он
-«Халх журам» хуулийг зохиожээ.
1710 он
-Хотгойдын Чингүнжав төржээ.
1713 он -Цэвээнравдан хаан Манжийн цэргийн бут цохин,
Хами хотыг эзлэв.
1714 он
-Хөх нуурын тайж нарын тэргүүн нас барав.
1715 он
-Манж нар Халхын төв, баруун хэсэг дарангуй цэргийн ангиуд суулгажээ.
1716 он
-Цэвээнравданы цэрэг Түвдэд цөмрөн оров.
1717 он
-Их Цэрэндондовын цэрэг Түвдийг эзлэн авчээ.
–II
Жанжаа хутагт Ролбийдорж төржээ.
–Ойрадын Амарсанаа төржээ.
–Цэвээнравдан хааны цэрэг Манжийн цэргйиг Түвдэд бут цохив.
1718 он
-Лигдэн хааны үеийн монгол бичмэл Ганжуурыг барлажээ.
1719 он
-Манж,Монголын хамтарсан цэрэг Түвдэд орж, Зүүнгарын цэрэгтэй байлдаж Лхас
хотыг чөлөөлөв.
–Монголд Манжийн цэргийн өртөө байгуулагдав.
1720 он
-Гадаад Монголын Төрийг Засая Явдлын яамны заргач, шүүгч нар Их хүрээ, Хиагтад суух болсон.
–Манжийн цэрэг Ойрадын цэргийг цохин түвдээс гаргажээ.
1721 он-Манжийн
төр монгол ноёдын гадаад улстай харилцах эрхийг хоригложээ.
1724 он
-II Богд живзундамба Лувсандамбийдонми мэндэлжээ.
–Халимгийн Аюки хан нас барав.
–Цэрэндондог
Халимагийн хан ширээнд суув.
1725 он
-Халхад Сайн ноён аймгийг нэмж
байгуулжээ.
–Халхыг 75 хошуу
болгон хуваажээ.
–Гүн Гомбожавын «Гангын урсгал» нэрт зохиол зохиожээ.
1728 он
-Сэцэн хан аймагт туслах жанжин буй болгожээ.
1729 он-Ховдын
тарианы сууринг цэргийн бэхлэлт болгов.
–Манжийн хаан Зүүнгар улсыг байлдахаар цэрэг илгээв.
1731 он
-Ойрадын цэрэг Манжийн цэрэгтэй Сүх алдах хэмээх газар тулгаран байлдав.
1732 он
-Галданцэрэнгийн цэрэг Орхон голд ирээд Манжийн цэрэгт цохигдов.
1733 он
-Манж нар Монголын ноёд түшмэдийг зэрэг хэргэмээр ялгаварлан жил бүр пүнлүү
олгохоор тогтжээ.
–Улиастайд цэргийн цайз бэхлэлт байгуулснаар Улиастай хотын суурь
тавигдав.
–Хязгаар
дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслах жанжны газар буюу Улиастайн жанжины
газрыг байгуулжээ.
1736 он
-Амарбаясгалант хийд баригдаж дуусав.
1739
он -Зүүнгар хаант улс, Манж Чин
улс хоёрын хооронд хилийн хэлэлцээр байгуулжээ.
–Ширээт гүүш Дармагийн « Алтан хүрдэн мянган хигээст» зохиогдожээ
1740 он
-Цахар гэвш Лувсанчүлтэм төржээ.
1741 он -Гандан тэгчлэн хийд байгуулагджээ.
–Данжуурын 22 гэлмэлийг (боть) эмхтгэн барлаж эхэлжээ.
1743 он
-Түшээт хан Дондовдорж нас барав.
1744 он
-Рэнцэндорж Түшээт ханы ор суув.
1745 он
-Ойрадын хаан Галданцэрэн нас барав.
1749 он
-Ойрадын хаан Цэвээндоржнамжил алагдаж Ойрадад хаан ширээний тэмцэл өрнөв.
–Данжуурын 22 гэлмэгийг (боть) бүрэн эмхтгэн барлаж дуусчээ.
1752 он
-Даваан Зүүнгар улсын хаан болов.
1753 он
-Дөрвөд аймаг Манжийн захиргаанд оров.
1754 он
-Дөрвөд Далай ханы аймаг байгуулагдав.
1755 он
-Амарсанаа Зүүнгар улсын хаан болов. –Амарсанаа
Манжийн түрэмгийллийг эсэргүүцсэн тэмцэл бослого гаргажээ.
–Манж
нар Зүүнгар улсыг байлдан эзэлжээ.
–Монголын
ард түмний тусгаар тогтнолын төлөөх зэвсэгт тэмцэл өрнөв.
–Манжийн
хоёр замын их цэрэг Зүүн гарт дайран оржээ.
1756 он
-Ар Монголд хотгойдын Чингүнжаваар толгойлуулсан тусгаар тогтнолын зэвсэгт
тэмцэл эхэлжээ.
–Амарсанаа Манж нартай байлдав.
–Халхын
босогчид Их хүрээ, Хиагтад байсан манж цэргийг довтлов.
1757 он
-Чингүнжавыг Бээжинд цаазлав.
–Амарсанаа
манжийн их цэрэгтэй Шабэл гэдэг газар шийдвэрлэх тулаан хийжээ. –Амарсанаа
Орсод цэцэг өвчнөөр нас барав.
–Дөрвөд,
Баяд аймаг Улаангомын газар нутаглах болов.
1759 он
-Агваандандар лхарамба төржээ.
1761 он
-Их хүрээ, Ховдод манж-Монгол сайдыг суулгах болжээ.
1762 он
- Ховд хотыг Буянт голын хөвөөнд шилжүүлжээ.
–Ховд хотод Манжийн зөвлөх (хуувийн) сайд суух болов.
1767 он
-Ховд хотод манж монгол бичгийн сургууль анх байгуулагджээ.
1778 он
-Их хүрээ Туул голын хөвөө, дөрвөд уулын дунд ирж суурьшжээ.
1779 он
-«Гадаад монгол, хотон аймгуудын ван гүнгүүдийн илтгэл шастир» зохиогдож дуусав.
1784 он
-Их хүрээнд Оросын худалдааны газар анх удаа байгуулагдав.
1786 он
-Жанжаа хутагт Ролбийдорж нас нөгчив.
1788 он
-Сүмбэ хамбо Ишбалжир нас барав.
1789 он
-Гадаад Монголын Төрийг Засах Явдлын
Яамны хууль зүйлийн бичиг зохиогдон гарчээ.
1792 он
-Хиагт хотод монгол-Оросын худалдаа нээгдэв.
1797 он
-Агваанбалдан төржээ.
–То ван буюу Тогтохтөр ван төржээ.
1800 он -Сэцэн хан аймгийн ард олон чуулган дарга Сансрайдоржтой
43 зүйлээр заалдан тэмцэжээ.
1803 он
-Говийн догшин ноён хутагт Данзанравжаар төржээ.
1806 он
-Сэцэн ханы хошууны Дэмчиг тэргүүнитэй ардаууд алба өгөхгүй хэмээн заргалджээ.
1809 он-Сэцэн
хан аймаг засаг Минжүүрдоржийн хошууны хэсэг ард баячуудыг албанаас чөлөөлөх
явдлыг эсэргүүцэж засаг ноёнтойгоо заргалдан тэмцэжээ.
1810 он
-Цахар гэвш Лувсанчүлтэм нас барав.
1815 он
-Түшээт хан аймгийн ардууд засаг хошой чин ван Цэдэндоржтой залдан тэмцэжээ.
1830 он-Түшээт
хан, Сэцэн хан аймгийн хэд хэдэн хошуунд ард түмний зарга тэмцэл гарч, 1840 он
хүртэл үргэлжлэв.
–Агваандандар лхарамба нас баржээ.
1835 он -Дандар
аграмба төржээ.
1837 он
-Ванчинбалын Инжинаш төржээ.
1838 он -Агваанлувсанхайдав нас барав.
1846 он -Гэлэгбалсан төрсөн
1849 он -Р.Хишигбат төрсөн.
1850 он -Хятад оронд Тайпины бослого гарчээ.
1855 он -Баруун монголын ардарт туульч Парчин төржээ.
1856 он -Говийн догшин ноён хутагт Данзанравжаа нас
баржээ.
1858 он
-Орос-Манжийн Тяньцзины гэрээ
байгуулагдав.
–Ордосын Үшийн хошуунд Манж-Хятадын дарлалыг эсэргүүцсэн ард түмний
хөдөлгөөн гарчээ.
1861 он -Их хүрээнд Оросын консулын газар анх
байгуулагдав. –Орос-Манжийн
хооронд Бээжингийн гэрээ байгуулагдсан.
1864 он
-Гүн ухаантан Агваанбалдан нас барав.
1866 он
-Ордосын Отог зэрэг хошуудад ардын дугуйлангийн хөдөлгөөн өрнөжээ.
1870 он
-Цагаан малгайтны бослогынхон Халхад нэвтрэв.
1880 он -Ард Онолтын удирдлагаар Улиастайд Манжийн
эсрэг монгол цэргийн бослого гарсан.
1881 он
-Орос, Хятад хоёр улс Петербург хотноо гэрээ байгуулжээ.
1892 он
-Ванчинбалын Инжиннаш нас барав.
1893 он
-Д.Сүхбаатар мэндэлжээ.
1895 он
-Х.Чойбалсан мэндэлжээ.
1899 он
-Их Хүрээнд Цахилгаан мэдээний газар байгуулагдав.
1900 он -Түшээт хан ,Сэцэн хан хоёр аймгийн нутагт
алтны уурхайг ашиглах Монголор гэдэг гадаад улсуудын хамтарсан хувь нийлүүлсэн
нийгэмлэг байгуулагдажээ.
–Улиастайд манжийн эсрэг монгол цэргийн бослого гарав.
–Жирмийн чуулганы Хорчин баруун гарын өмнөд хошуунд харийн шашныг эсэргүүцсэн «Тохом » -ын бослого
гарав.
1905-1907 он-Өвөр
Монголын хэд хэдэн газарт атар хагалбарлахыг эсэгүүцсэн Тогтох, Цогдалай, Дампил
нарын удирдсан бослого гарав.
Нэн чухао он цагийн хэлхээс
1900 - Эрдэнэ шанзудба Бадамдорж,
зайсан Цэрэн –Очир нар хаант оросоос тусламж гуйхаар одов.
- Түшээт хан, Сэцэн
хан хоёр аймгийн нутагт “Монголор” хэмээх их гүрнүүдийн хувь нийлүүлсэн
нийгэмлэг байгуулагджээ.
- Ар монголд алтны уурхай нээж, ашиглахыг монголын эрх
баригч лам, ноёд эсэргүүцжээ.
- Улиастад Манжийн эсрэг Монгол цэргийн бослого гарсан.
- Бээжинд найман улсын цэрэг түрэмгийлж оров.
- Байгаль нуурын хөвөөгөөр төмөр зам тавигдав.
- В.В.Бартольдын “Монголын довтолгооны үеийн
туркестан” хэмээх зохиол хэвлэгдэв.
- Манжийн эзэн хаан шинэчлэл хиийхийн чухлыг зааж, энэ
талүаар айлтгал, бодрол бичиг өргөхийг түшмэл албат нартаа уриалжээ.
1901 - Манжийн
“Шинэ засгийн бодлого” гэгч шинэчлэлийг эхэлжээ.
1902 - Одоогийн говь – Алтай аймгийн нутагт 10
баллын хүчтэй газар хөдлөлт болов.
1904 - Манж улс Ар монголд гаалийн хороо байгуулав.
- Өвөр монголын
ЗОстын чуулганы ТҮмэд хошуунд ардын бослого гарчээ.
- XIII Далай лам Буриадын хамба лам Агваан дэмжлэгтэйгээр Их
хүрээнээ хүрэлцэн иржээ.
1905 - Их зуугийн зүүнгарын хошуунд бослого дэгдэв.
- Засагт хан аймагт ард Аюушийн бослого гарав.
- Ховдод Оросын Консуль албан ёсоор байгуулагдав.
- Орос Японы дайн болов.
- Билгүүн номч эрдэмтэн Б.Ринчин мэндэлсэн.
- Одоогийн Увс аймгийн Ханхөхүйд 11 баллын газар хөдлөлт
болов.
- Оросын эрдэмтэн А.Д. Рудневийн << Монгол хэлний зүй>> зохиол хэвлэгдэв.
1906 - Жирэмийн чуулганы Голос хошуунд ТОгтох
тайжийн удирдлагаар ардын бослого гарчээ.
- Их хүрээнд
Хятадын худалдаачдыг эсэргүүцсэн хөдөлгөөн гарав.
- Хятад иргэдийг Монголруу нүүлгэх ажил эрхлэх Товчоо
Бээжинд байгуулжээ.
II сар -
Монгол шинэ үеийн уран зохиолыг үндэслэгч Д6Нацагдорж мэндэлжээ.
1907 - Чин улсын Сангийн банк Хүрээнд байгуулагдаж,
салбар нь Улиастайд нээгдэв.
- Манж нар Ховдын
хязгаарыг Алтай, Ховдын хязгаар болгон хоёр хуваажээ.
- Өвөр монголын харчин хошууны гүн Хайсан, Алмас –Очир нар
Их хүрээнд сэм хүрэлцэн ирэв.
VII
сар -
Петербургт Монголын асуудлаар Орос –Японы хороонд улс төрийн нууц
хэлэлцээр байгуулагдсан.
1908 - Харбин хотноо <<
Монголын сонин бичиг>> сонин хэвлэгдэж эхлэв.
- Их хүрээнд зүүн
хоёр аймаг, Их шавиас 40 хүүхэд бүхий сурган тэжээх сургууль байгуулав.
1909 - Их хүрээнд Гандан хийдийн лам нар ба ард олны
үймээн гарчээ.
1910 - Их хүрээнд Орос эмнэлэг, эмийн сан
байгуулагдав.
- Их хүрээнд Тэвэд Ганжуур хэвлэгдэж дуусав.
- Улиастайд 40 хүхэдтэй манж, хятад бичгийн сургууль
байгуулагджээ.
1911он. VI сар -
Халхын дөрвөн аймгийн хан, чуулган дарга, жанжин тэргүүтэй ноёд лам нар Богдод бат оршил өгөхөөр Их хүрээнд
цугларч, Эрдэнэ шанзудбагийн яаманд нууц зөвлөгөөн хийжээ.
VII
сар -
Халхын таван хан тэгүүтэй Монголын зарим ноёд, лам нар Богд уулын модонд
гэр барин нууц зөвлөгөөн хийжээ.
XI сар - Монголын төлөөлөгч Ханддорж, Цэрэнчиэд, гүн
Хайсан нар Петербургт очив.
XI сарын 30. -
Халхын хүрээний бүх хэргийг Түр Ерөнхийлөн шийтгэх Газар хэмээх түр
засгийн газар байгуулав.
XII сарын эх - Хүрээний манж сайд Саньдо-г монголоос хөөн
гаргав.
XII сарын 29 -
Монгол улсыг сэргээн тунхаглаж, оны цолыг Олноо өргөгдсөн хэмээн нэрлэж,
Богд Жибзундамбыг хаанд өргөмжлөн Монгол орон манжийн эрхшээлээс гарав.
XII сар. - Шинжааны
Монголчууд Манж- Хятадын дарлалыг эсэргүүцэн босчээ.
1912 он. II
сар. -
Улистай хотыг чөлөөлөв.
III сар. -
Гадаад явдалын яамны дэргэд анхны бага сургууль байгуулагдав.
VI сар. - Петербургт Моголын тухай Орос –Японы нууц
гэрээ хийгдэв.
VIII
сар. -
Ховдыг чөлөөлсөн.
- Намнансүрэнг
Ерөнхий сайдаар тохоон томилов.
- Гаалийн яамыг нэмэж байгуулав.
X сарын 21. -
Хүрээнд Орос Монголын хооронд гэрээ байгуулав.
XI-XII
сар. -
Гадаад явдалын сайд М.Ханддорж, Ц.Ширнэндамдин нар хаант орост айлчлав.
- Монголын засгийн
газар болон монголорын хооронд гэрээ байгуулагдав.
- Баруун хоёр аймаг, Алтай урианхай, тагнын сальжик, Тож
зэрэг хошууд Монгол улсад захирагдахаа албан ёсоор мэдэгдэв.
- Өвьөр монгол, Алшаа, Цайдам, Хөхнуурын монголчууд Монгол
улсад нэгдэхээ болон хувьсгалыг дэмжиж буйгаа илэрхийлэн өргөх бичг ирүүлэв.
- Нийслэл хүрээний ойролцоо хужирбулангийн цэргийн
сургуулийг нээжээ.
1913 он. II сарын 4. - Монгол Түвдийн хооронд нйарамдлын гэрээ
байгуулжээ.
- “Шинэ толь” сэтгүүл хэвлэгдэж эхлэв.
- Хаант Оросын дэмжлэгтэйгээр хужирбулангийн цэргийн
сургууль байгуулагджээ.
- Ар монголыг өөртөө засах эрхтэй болгох тухай Орос-
Хятадын тунхаглалд Бээжинд гарын үсэг зурсан.
1913 оны эцэс 1914 оны эхээр. - Монгол улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэн
тэргүүтэй төлөөлөгчид хаант Орост айлчлав.
1914 он. II сар -
Улсын дээд доод хурал байгуулагдав.
VI сар. - Цэргийн яамны тэргүүн сайд Гомбосүрэн нас
барав.
- Богд гэгээний ордонд “Сүүдэр ший” хэмээх киног гаргав.
- Дотоод яамны тэргүүн сайд Цэрэнчимэд баруун хязгаарт
томилогдон явах зуураа нас барав.
- Барон Унгерн Штренбург Монгол нутгаар аялж байжээ.
1915 он. II
сар. - Гадаад яамны тэргүүн сайд М.Ханддорж учир
битүүлгээр нас баржээ.
V сар. - Хятад, Орос, монгол гурван улсын Хиагтын
гэрээгээр Гадаад Монголыг Хятадын эзэн эрхийн дор орших автономит улс гэдгийг
тулган хүлээлэгжээ.
- Сангийн яамны тэргүүн сайд Чагдаржав нас барав. Оросын
хөрөнгөтнүүд болон Богдын засгийн газрын эрмэлзлэл нэгдэн нийлснээр Нийслэл
хүрээнд “Монголын үндэсний банк” байгуулагдан үйл ажиллагаагаа эхлэв.
XI
сарын 1 - Монголын сонин бичиг” нийслэл хүрээнд гарч
эхлэв.
1916 он. - Америкийн зарим хөрөнгөтнүүд Чуулалт хаалга
хотод “Монгол худалдааны компани” –ийг байгуулав.
Барон Виттегээр ахлуулсан монгол орныг судлах хээрийн
шинжилгээний анги монгол нутагт ажиллав.
1917 он. – Улаангомд Орос бага
сургуулийг байгуулав.
Баргын Цэнд гүн Монголын нууц товчоог уйгаржин монгол үсэгт хөрвүүлэв.
XI сарын 7. - Орос оронд хаант засгийг эсэргүүцсэн их
эргэлт гарч, зөвлөлт засаг тогтов.
- Түшмэл Цэдэвсүрэн лам Чагдаржав тэргүүтэй Нийслэл
хүрээний 18 худалдаачид хувь хөрөнгө нийлүүлж, “Монголын харилцан туслалцах
хоршоо”-г байгуулжээ.
1918 он. - Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль
зүйлийн бичг хэмээх 65 дэвтэр хуулийг зохион дуусгажээ.
- Богд хааны зарилгаар тогтоосон монгол улсын шастир хэмээх
он дарааллын бичиг зохиогдов.
- Зөвлөлт Оросын засгийн газраас монголын ард түмэн эрх
чөлөө тусгаар тогтнолоо олох эрхтэйг гадаад Монголын засгийн газар, ард түмэнд
тунхаглан хүрээнд сууж байсан хаант Оросын косулыг огцруулж, зөвлөлт оросын
консулыг байгууүлсан тухай мэдэгдэв.
1918 оны эцэс 1919 оны эхээр.
-
Бодоогоор удирдуулсан нууц бүлгэм Консулын дэнжид байгуулагдав.
- Данзангаар удирдуулсан нууц бүлгэм зүүн хүрээнд
байгуулагдав.
- Монгол улсын ерөнхий сайд сайн ноёнхан Намнансүрэн нас
барав.
II сар. Чита хотод Нармай Монгол улс (Их монгол) байгуулах бага хурал болов.
- Даурын өртөөнд “Их Монгол” хэмээх япон тоглоомын засгийн
газар байгуулав.
XI сарын 10 - Монголын “Автономитыг” устгах явдлыг улсын
дээд, доод хурлаар хэлэлцүүлэхээр оруулсанд зөвшөөрсөнгүй.
XI сарын 17 . - ДИУ-аас
гадаад Монголын автономитийг “сайн дураар” устгах бичгийг баталж, нэр
бүхий 16 гишүүн гарын үсэг зуран Чен – И-д гардуулан өгчээ.
XI сарын 22 - Монголын автомоимтийг устгах тухай Хятадын
Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ.
1920 он. VI сарын 25. - Консулын болон Хүрээний нууц бүлэг “Монголын
ардын нам” хэмээх улс төрийн байгууллагад нэгдэв.
- ЗОУ-аас тусламж гуйх төлөөлөгчумар зүг хөдлөв.
X сарын 2. -
Монголын зүүн хязгаараар Барон Унгерны толгойлсон цагаан цэрэг цөмрөн
орж ирэв.
XI сар. - “Монголын үнэн” сонин хэвлэгдэн гарав.
- Чита хотод “Шинэ байдал” сонин хэвлэгдэн гарч эхлэв.
1920 он. II сарын 4. –
Унгерчууд Нийслэл хүрээг эзэлжээ.
II
сарын 11 -
Унгерэн Монгол улсын өөртөө засан тохинох эрхийг дахин сэргээн Богдыг
хаан ширээнд суулгаж, 5 яамыг байгуулав.
III
сарын 1-13 -
Хиагтад МАН –ын зөвлөлгөөн болж, намыг жинхэнэ ёсоор байгуулж удирдах
байгууллага сонгов.
III сарын 6 -
Хиагтыг чөлөөлөх шийдвэр гарч, цэргийн штабаас байлдааны төлөвлөгөөг
боловсруулав.
III сарын13 -
НАмын хорооны гишүүн_ МАН-ын төлөөлөгчид хуралдаж, Ардын ТҮр засгийн
газрыг 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав.
III сарын 18 -
Ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж, үндэсний ардчилсан хувьсгалын анхны
ялалтыг авчиржээ.
VI сарын 28 - хүрээг чөлөөлөх шийдвэр гаргажээ.
VII сарын 10 -
“Бароны сэргээсэн засгийн газар” гэгчийг татан буулгаж, яамдын тамга,
хэргийг Ардын засгийн газраа шилжүүлжээ.
VII сарын 11 - VIII Богд Жибзунбамба хутагтыг төрийн шар ордноо залж, Монгол
улсын хэмжээт эрхт хаанд өргөмжлөн ардын эрхтэй хэмжээг цаазат засгийг
тунхаглан зарлав.
VII сарын 19 -
Ардын засгийн газрын төв хэвлэл “Уриа” сонин хэвлэгдэн гарав.
VII сарын 25 -
Бошгыг халах залуучуудын эвлэл буюу МХЗЭ –ийг 17 гишүүнтэйгээр
байгуулжээ.
XI сарын 1 -
АЗГ-н тогтоолоор “тангарагын гэрээ” хэмээх дүрмийг баталж, Богд хаан,
засгийн газрын эрх хэмжээ, тэдний хоорондын харилцааны зарчмыг тодорхойлжээ.
XI сарын 2 -
Хүрээнд анхны бага сургууль байгуулагдав.
XI сарын 14 -
Монгол улсын засгийн газрын ерөнхий сайд Д.Бодоогийн нэрээр дэлхийн олон
улсад хандаж тунхаглал нийтлэн илгээжээ.
XI сарын 20 -
Улсын түр цагийн хурлын дүрмийг баталжээ.
XI сарын 5 - Монгол зөвлөлт хоёр улс харилцан бие биеэ зөвшөөрөн хүлээх
гэрээнд гарын үсэг зуржээ.
XI сарын 19 - Судар
бичгийн хүрээлэн байгуулагдав.
- Хатанбаатар Магсаржав Улиастайг цагаантнаас чөлөөлөв.
- Ц.Хасбаатар Толбо нуурын тулалдаанд амь үрэгдэв.
- Монголын харилцан
туслалцах хоршоог байгуулав.
1922 он. I сарын 25. -
Хамжлагат ёсыг халах түүхт шийдвэрийг гаргав.
II
сарын 10 Гадаад худалдааны пүүсүүдэд татвар
ногдуулах тухай дүрэм баталсан.
V
сарын 5 -
Засаг ноёд, тайж нарын хамжлага захирах эрхийг цуцалжээ.
VII
сар -
Улсын дотоодыг хамгаалах газрыг байгуулжээ.
VIII
сарын 31 -
Ерөнхий сайд Бодоо, Чагдаржав нарын 14 хүнийг “Хувьсгалын эсэргүү”
хэмээн буруутгаж, буудан хороожээ.
XII
сар Багш нарыг бэлтгэх түр сургууль
байгуулагдав.
- Монгол ардын нам” , “манай зам” зэрэг сэтгүүл хэвлэгдэж
эхлэв.
1923 он. II сарын 20 - Д.Сүхбаатар нас барав.
III сарын 22 -
Монгол улсын олон засаг ба засаг бус ван гүнгүүдийн эрх хэмжээний дүрэм”
–ийг баталсан ба энэ нь Монгол улсын бүх иргэдийг хуулийн өмнө тэгш эрхтэй байх
нөхцлийг бүрдүүлэх анхны алхам болов.
III сарын 23 -
Монгол улсын нутгийн захиргааны дүрмийг баталжээ.
VII сарын 18 -
Монгол ардын намын их хурал хуралдав.
VII сарын 24 -
Засгийн газрын хуралдаанаар “Эдийн засгийн үндсэн бодлого” хэмээх баримт
бичгийг баталжээ.
- Ардын засгийн үеийн анхны дунд сургууль нээгдэв.
- “Буриад Монголын үнэн” сонин хэвлэгдэж эхлэв.
- Архангай, Төв, Хэнтий аймгууд байгуулагдав.
- Отгонтэнгэр уулын орчимд 9 орчим баллын газар хөдлөв.
- Жалханк хутагт Дамдинбазар нас барав.
1923-1924он
- орон нутгийн засаг захиргааг
ардчилсан үндсэн дээр өөрчлөн байгуулав.
1924 он. II сар. Орон нутаг судлах музей байгуулагдав.
V
сарын 20 - VIII
богд Жибкундамба
нас барав.
V
сарын 31 -
ЗХУ. Хятад улсын хооронд “Асуудал зохицуулах тухай еранхий хэлэлцээр”
байгуулагджээ.
VI
сарын 7 -
Намын төв хорооны III бүгд хурлаас тус улсад “Бүгд найрамдах” засаг тогтоох
шийдвэр гаргажээ.
VIII
сар МАХН –ын III хурал хуралдав.
VIII
сарын 30 -
Солийн данзанг хувьсгалын эсэргүү хэмээх буудан хороожээ.
X
сарын 24 -
Үндсэнхуулийн төсөл боловсруулах комиссыг Ерөнхий сайд Цэрэндоржоор
ахлуулан шинэчлэн байгуулав.
XI
сарын 8 -
Улсын анх дугаар хурал нээгздэв.
XI
сарын 26 -
БНМАУ-ыг тунхаглан, улсын анхдугаар үндсэн хуулийг батлан гаргав.
- Нийслэл Хүрээг Улаанбаатар хот хэмээн нэрлэжээ.
- “Ардын эрх” сонин
хэвлэгдэн гарчээ.
1925 он. IV сарын 23 - “Үнэн сонин” гарч эхлэв.
V
сар -
Монголын пионерийн байгууллага байгуулагдав.
V
сарын 25 -
Монголын нисэх хүчний суурь
тавигдав.
IX
сар - МАХН-ын IV их хурал хуралдаж,
намын II программыг батлав.
XII сар - Монголын шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд гарч
эхлэв.
- Дандаа шинсан “Юань
Ши” хэмээх 210 дэвтэр зохиолыг хятад
хэлнээс орчуулжээ.
- Улаанбаатарт анхны больниц байгуулагджээ.
1926 он. X
сарын 26 - МАХН
–ын V их хурал хуралдав.
- Шашин төрийг тусгаарлах тухай хууль гарав.
- Пионерийн залгамжлагч сэтгүүл гарч эхлэв.
- Нэрт туульч Парчин нас барав.
- Аливаа хэргийг байцаан шийтгэх хуулийг батлан мөрдүүлжээ.
1927 он. IX
сар. -
МАХН –ын VI их хурал хуралдав.
- Орон нутгийн согууль явагдав.
- Хатанбаатар Магсаржав нас барав.
- Улсын дээд шүүх байгуулагдав.
- МҮЭ –н анхдугаар их хурал хуралдав.
X сар - Тоосгоны завод, модны үйлдвэр ашиглалтад
орсон.
1928 он. X-XII сар
- МАХН-ын VII
их хурал хуралдав.
- Улаан –Үдэд Монгол рабфак сургууль нээгдэв.
- Ерөнхий сайд Б.Цэрэндорж нас барав.
- Магсар хурцын зохиосон “Монгол улсын шинэ гарсан түү”
хэвлэгдэн гарав.
- Төмрийн завод ашиглалтад оров.
1929 он. I сарын 9-
Уран зохиолын бүлгэм байгуулагдав.
- Феодал хэмээх нэрийн дор олныг хамарсан хөрөнгө хураах
ажил эхлэв.
- Зөвлөлт, Монголын хувь нийлүүлсэн “Монголтранс”
байгуулагдав.
1930 он. II сар
- МАХН-ын VIII хурал хуралдав.
- Чандмань уулын аймгийн Төгсбуянт, Улаангомын хүрээнд
бослого гарав.
- Гадаад худалдаанд онц эрхийг тогтоов.
- Санхүүгийн сургууль нээгдэв.
- Егүзэр хутагт Галсандаш, Л.Гомбо-Идшийн гүн нар хэлмэгдэн
цаазлагдав.
- 1931 оны 2-р сарын 6
- Монгол улсад засаг захиргааны
шинэчлэл хийж, хошууг устган 13 аймаг, 311 сумыг байгуулжээ.
- Улаанбаатар дахь Аж үйлдвэрийн комбинат, Хатгал дахь ноос
угаах фабрикийн барилга байгуулагдаж эхлэв.
- 1932 он. 4-р сар.
- Архангай, Завхан, Хөвсгөл,
Өвөрхангай аймгийн нутгийг хамарсан зэвсэгт бослого дэгдэж, хүч хэрэглэн
даржээ.
- Коминтерний гүйцэтгэх хороо ба ЗХУК бН ын төв хорооноос
Монголын тухай хамтарсан тогтоол гаргав.
4-р сар. - МАХН –ын төв хороо, төв хянан байцаах
Комиссын хамтарсан онц 3-р их хурал болов.
7-р сар. - БНМАУын онц 17-р бага хурал хуралдаж,
намын эевэргүү бодлого баримталж, өршөөлийн тухай тогтоол гаргажээ.
- Энгийн ардын бага
хурал хуралдав.
8-р сар. - бүх аймгийн 2-р бага хурал хуралдав.
- “Жасаас хураах албан татвар”, “Жасын мал хариулах тухай”
хуулийг Улсын бага хурлаас шинэчлэн баталжээ.
1933 он. 1 сарын 20.
- Монголд Улсын хил хязгаарын
хамгаалалтын зарим хэсгийг Дотоодыг хамгаалах газарт шилжүүлэв.
2-р сар. - Монгол, Зөвлөлтийн хувь нийлүүлсэн бөөнөөр
худалдаалах газар байгуулав.
3 сарын 12. -
МАХЦ-т анх удаа морьт корпусууд байгуулав.
3 сарын 17
- БНМАУ-ын багийн захиргааны
дүрэм батлагдав.
7 сар. - БНМАУ-ын 17 –р бага хурлын тогтоолоор
цэргийн яамыг сэргээн байгуулав.
10 сарын 14
- Нисэх онгоцны отрядыг нисэх
бригад болгон өргөтгөв.
10сар. - хилийн харуулын цагдааг татан буулгаж,
улсын хилийн отряд комендатурыг байгуулав.
12 сарын 1. -
Улсыг хамгаалах Зөвлөлийг өөрчлөн СнЗ-ийн дэргэдэх улсыг хамгаалах
комисс байгуулав.
12сар. Хатгалын
ноос угаах үйдвэр ашиглалтанд оров.
1934 он. - Х.Чойбалсан, Д.Лосол, Г.Дэмид нарын зохиосон
“Монгол ардын үндэсний хувьсгалын анх үүсэж байгуулагдсан товч түүх” хэмээх 2
боть зохиол хэвлэгджээ.
3 сар. - БНМАУ-ын 18 –р их хурал хуралдав.
3 сарын 26 - Төв
цахилгаан станц ашиглалтад оров.
- БНМАУын сайд нарын зөвлөлийн дэргэдэх бүх цэргийн
зөвлөлийг татан буулгав.
4 сар - Аж үйлдвэрийн Комбинат ашиглалтанд оров.
5 сарын 12 - Цэрэг ардын сурган боловсруулах газрыг
“Улаан цэргийн улс төрийн ба сурган боловсруулах газар” гэж нэрлэв.
7 сар. - Монголын радио байгуулагдав.
- Улсын худалдааны газар байгуулав.
9сар . - МАХН –ын 9-р их хурал хуралдав.
10ар - Улсын уран сайхны хүрээлэн
“Урлагийн хэрэг эрхлэх хороо”
байгуулагдав.
12 сар. - Шашин төрийг тусгаарлах
хуулийг шинэчлэн бтлав.
1935 он. 1 сар. - Цэргийн насны лам нараас татвар хураах хууль
батлагдав.
1936 он. 2-рсарын 21 - Бүх
цэргийхн яамны сайд Г.Дэмид Ерөнхий сайдын 1-р орлогч Х.Чойбалсан нарт
БНМАУ-ын.маршал өрлөг жанжин цол хүртээв.
3-р сар. - А.Амарбг БНМАУын засгийн газрын Ерөнхий
сайдаар томилов.
10 сарын 15 - БНМАУ-ын байцаан шийтгэх хууль батлагдав.
- “Монгол хүү” кино дэлгэцнээ гарав.
1937 он. - Улсын номын худалдааны газар байгуулагдав.
9 сарын 10. Нийтээр хомроглон баривчилж эхлэв.
1941 он. - 7 сарын 10
- Ерөнхий сайд А.Амарыг ЗХУ-д
буудан хороожээ.
1942 он. 10 сар. - Монгол улсын Их сургууль байгуулагдав.
- Хүнсний үйлдвэрийн яам байгуулав.
1945 он. 8 сарын 10. - Монгол улс Японд дайн зарлав.
- 9-р сарын 2.
- Япон үг дуугүй бууж өгөх
гэрээнд гарын үсэг зурсан.
1946 он. 1 сарын 1. - Бүх хэвлэл ба улсын албан хэргийг шинэ үсгээр
явуулах болжээ.
2 сарын 13. - БНМАУ, Хятад хоёрын дипломат харилцаа
тогтоожээ.
1952 он. 1 сарын 26. БНМАУ-ын Ерөнхий сайд, маршал Х.Чойбалсан Москвад нас
нөгчив.
5 сар. Ю.Цэдэнбалыг БНМАУ-ын ерөнхий сайдад томилжээ.
1955 он. 7 сарын 9. - БН Энэтхэг улстай Дипломат харилцаа тогтоов.
1956 он. Монгол улсын уулчид Алтай таван Богдын 4653м өндөр хүйтний оргилд
гарч, БНМАУ-ын төрийн далбааг мандуулж, “Найрамдлын оргил” гэж нэрлэв.
1957 он. 10 сар. БНМАУ-ын цахилгаан
мэдээний газар “МОНЦАМЭ” хороог байгуулав.
10 сар. - Улаабаатар хотод пионерийн ордон нээгдэв.
1959 он. 9 сар. -
Олон улсын Монголч эрдэмтдийн анхдугаар их хурал Улаанбаатар хотноо
хуралдав.
1960 он. 7-р сарын 6. - БНМАУ-ын үндсэн хуулийг баталжээ.
1961 он . 10 сар. Дархан хотын бүтээн байгуулалтын ажил эхлэв.
1962 он. 5 сарын 31. - Чингис хааны мэндэлсэний 800 жилийн ойг
тэмдэглэв.
1990 он. 9 сар. - Монгол улсын анхны Ерөнхийлөгчөөр П.Очирбат
сонгогдов.
1992 он . 1-р сарын 13. Монгол
улсын шинэ үндсэн хуулийг баталжээ.
1997 он. 1 сар. Монгол улсын
ерөнхийлөгчөөр Н.Багабанди сонгогдов.