X-Steel - Help Select

Номын тухай зүйр үг


НОМ ГЭДЭГ НЬ нэг талаараа хэн нэгэн буюу хэсэг хүний оюуны бүтээл, нөгөө талаараа аль нэгэн улс үндэстний материаллаг үйлдвэрлэлийн бүтээгдхүүн байдаг хоймсон чанарыг агуулдаг онцгой баялаг юм.

Ном бол зөвхөн гэрийнхээ  хойморт тахьдаг бурхан шүтээн бус, уншиж судлан учир утгыг нь таньж оюун ухаанаа нээгдүүлж сэтгэл дотроо ариулан үр хүүхэд залгамж үеэ сургаж хүмүүжүүлдэг хэрэглээний зүйл мөн                   

Ном бол хөгшрөхийн цагт хамгийн сайн нөхөр, залуу явахад хамгийн сайн багш юм.

Энэ баахан тэнхээтэйдээ завдан нэгэн хуудас ном уншваас мөн илүү нэгэн өдөр амьдарсан мэт гавьяа болой 
                                                                                                                                   
  /Инжиннаш/
 
Номыг яг л бичигдсэн шиг нь яаралгүй нямбай уншиваас зохилтой
                                                                                                     /Хенри Торо/

Зөвхөн  үнэнхүү сайн номыг л уншваас зохино. Өөрийн ухаан ямарч сонголтгүй элдэв янзын номоор бордоно гэдэг оюуныхаа хүчийг нэмэхгүйгээр үл барам  бүр баллаж хаяна гэсэн үг.
                                                                                                                    /Франческо Петрарка/

Санаа дууссан мэт оргүй болох үе хамгийн сод ухаантанд ч тохиолддог. Тийм л цагт ном унших хэрэгтэй

                                                                                                                            /Шопенхауэр/

Бага юм мэддэгээ ухаарахын тулд маш их суралцах хэрэгтэй

                                                                                                           /Монтень/

Уншина гэдэг гайгүй хэрэг
Чухам юу унших, уншсанаа яаж ухаарч авах явдал бол хамгийн чухал

                                                                                             /Ушинский. К.Д./

Уншихаа боливол сэтгэхээ болино
                                                                /Дидро.Д./
               
Унших бодох хоёр ухааны дасгал
                                           
                                             /Мардон.О/

Сайн номыг унших нь саруул ухаант хүнтэй ярилцахын адил

                                                                                      /Толстой.Л.Н./


Нарны гэрэл хурц болоход
Үүлгүй бол нэг сайн
Насны багад эрдэм сурахад
Залхуугүй бол даанч сайн
                                     
                               Данзанравжаа

Уул ус ургамал амьтад
Улс үндэстэн хүмүүний амьдрал
Тэнгис  далай газар дэлхий
Тэр аяараа номонд багтдаг.

Өндөр ууланд шат шүү ном тань
Өргөн далайд сал шүү ном тань
Харанхуй мунхагт зул шүү ном тань
Харгуй замд газарч шүү ном тань

   Элдэв сургаал оршвой

Өөрт хэрэгтэй шаштир номуудаас
Үргэлж өдрийн нэг суртугай
Сайн алтны шижрийг хайлж үзвэл мэдэх
Сайн эрдэмтний мэргэнийг ном зохиолоор нь мэдэх               
                                                                               / Субашид/
Номын утга нь тэнгэр мэт агуу
Дэлхий мэт өргөн, далай мэт гүн
Номыг унших нь тэнгэрт нисэж дэлхийг тойрч,далайд хөвөх мэт
                                                                                     /Дамдинсүрэн.Ц./

Ном бол эрин гэгч давалгааг дамжин үеэс үед уламжлан хүргэх эрдэнийн ачаа тээсэн оюун ухааны хөлөг онгоц мөн
                                                                                                                                        / Бэкон.Ф./

Чихэр хүлхвэл араанд уусна
Ном уншвал толгойд уусна.

Эдээр биеэ чимэхээр
Эрдмээр биеэ чим

Ном хямдхан байна гэдэг бүдүүлэг явдал
Тэр бол архи биш, үнэтэй байх ёстой .Ном бол дэндүү дээгүүр,бардам,бие даасан зүйл

                                                                                                                 /Василий Разанов/          
Нар гарахаар байгаль сэргэдэг
Ном уншихаар тархи сэргэдэг

Өвгөн насандаа сурсан эрдэм
Үйсэн дээр бичсэн бичиг мэт

Сураад барагдашгүй эрдмийн далай
Судлаад барагдашгүй бодисын далай

Тогос шувуу сүүлээрээ гоёдог
Толгойтой хүн эрдмээрээ гоёдог
    
Удмаараа алдаршдаггүй
Ухаанаараа алдаршдаг

Ухаантай хүнд ном сургавал
Огторгуйн од гариг адил

Үг дагавал ухаантай болдог
Үлгэр дагавал цэцэг болдог

Үг олон давтвал улиг
Ном олон давтвал билэг

Үг олон давтах нойронд саад
Ном их давтах цээжинд чимэг

Үнэн үг үнэ хүрнэ
Худал үг хор хүргэнэ

Хичээсэн хүн сурна
Залхуурсан хүн турна

Хувцас биеийн чимэг
Эрдэм ухааны чимэг

Эдгүй хүний авдар хоосон
Эрдэмгүй хүний цээж хоосон

Эдийн ашиг эхэндээ
Эрдмийн ашиг эцэстээ

Эдийн чанарыг эдэлж таньдаг
Эрдмийн гүнийг сурч мэддэг

Эрдэмтэн хүн улсын чимэг
Эетэй хүн олны тэргүүн
 
Эрдэмтэн хүнээс омог гарахгүй
Эрдэнийн чулуунаас өө гарахгүй

Эртэч хүн хол очих
Эрдэмтэй хүн хол харах

Багшаа голбол эрдэм холдоно
Будаагаа голбол гэдэс өлсөнө

Биеэ мэдэхгүй хүн ухаангүй
Бичиг мэдэхгүй хүн эрдэмгүй                                                                                                                                    

















0 comments :

Post a Comment