Ерөнхий боловсролын сургуулийн номын сангуудад хөтлөгдөх өдөр тутмын буртгэл нь нийтийн номын сан, их дээд сургуульд хөтлөгдөх өдөр тутмын бүртгэлтэй зарчмын хувьд адил боловч, үйлчлүүлэгчдийн хүрээний онцлогоос хамаарч, бүртгэлийн нэгдүгээр хэсэг болох "ЕБС-ийн номын сангийн уншигчийн байдал" мөн хоёрдугаар хэсэг болох "ЕБС-ийн номын сангаас олгосон ном, хэвлэл"-ийг бүртгэх хүснэгтийн асуулгууд эрс ялгаатай.Энэхүү бүртгэл нь уншигчийн байдал, олгосон ном хэвлэл, соёл олон түмний ажил гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг.Өдөр тутмын ажлын бүртгэлийп нэгдүгээр хэсэгт уншигчдьш байдлыг бүртгэдэг.Бүртгэлийн нэгдүгээр хэсгийн эхэнд сар бүрийн 1-нээс 31 хүртэл өдрийг бичсэн байна. (Хавсралт 3.3.1-ийг үзнэ үү."Уншигчдын тоо" гэсэн хүснэгтэд номын сан, уншлагын танхимд тухайн өдөр шинээр ирж.,бүртгүүлсэн багш, ажилтан, ажилчид, сурагчдыг бүртгэх ба уншигчдын нас, хүйс, ажил эрхлэлт, хэддүгээр ангийн сурагч болох тухай дэлгэрэнгүй мэдээлэл болох 3-21 хүртэлх хүснэгтийг "Уншигчийн карт" -наас авч бүртгэнэ. Ерөнхий боловсролын сургуулиудын номын сан жил бүрийн шинэ хичээлийн жилээс уншигчидаа хүлээн авч, багш, сурагчдад карт нээх, хуучин багш, сурагчдын картыг сунгах зэрэг ажлыг хийдэг.
Гэвч номын санд өдөр бүр шинэ уншигч ирж карт нээлгэдэггүй учраас зарим өдөрт зөвхөн урьд нь карт нээлгэсэн уншигч буюу ирцэд үйлчилсэн байдаг.Бид номын санд анх карт нээлгэснээс хойш жил бүр сунгалт хийлгэн үйлчлүүлж байгаа багш, оюутан, сурагчдыг тухайн өдөр, сар, жилийн ирцээр бүртгэдэг бөгөөд зөвхөн шинээр карт нээлгээд тэр өдрөө үйлчлүүлж байгаа уншигчдыг л уншигчаар авна гэдгийг сайн ялгаж ойлгох хэрэгтэй. Иймд урьд онд карт нээлгэсэн уншигч энэ онд зөвхөн сунгалт хийлгэн үйлчлүүлж байгаа бол уншигчдын тоонд орохгүй, ирцэд орно.Тухайлбал: 9-р сарын 1-нд ном олгох уншлагын танхимд хуучин оны карттай багш, сурагчдаас 88, шинээр 22 багш, сурагчид карт нээлгэн үйлчлүүлсэн гэж үзвэл: тэр өдөр бүгд 22 уншигчдад шинээр үйлчилж энэ 22 уншигчийн бүрэлдэхүүнийг 3-21-р хүснэгтэд ялган бичнэ. (Хавсралт 3.3.1-ийг үзнэ үү.), Хэрэв дээрх 22 уншигчаас 9-р сарын 2-нд дахин номын санд үйлчлүүлэхээр ирвэл бүх уншигчийн тоонд орохгүй ирэгсдэд бүртгэгдэнэ.18-21-р хүснэгтэд тус сургуулийн үйлчлүүлэгчдийн насны ялгаврыг нь тооцон гаргана2-р хэсгийн эхэнд "Ирэгсэд" гэсэн хүснэгтэд хичээлийн шинэ жил гарсаар карт нээлгэсэн, сунгуулсан, тэр өдөр ном авах, солих, эргүүлэн өгөхөөр номын санд ирсэн уншигчдын тоог картын тоогоор бодож гаргана.Сар бүрийн эцэст тухайн сарын туршид үйлчилсэн бүх уншигчдын бүрэлдэхүүний сарын дүнг хүснэгтийн асуулга тус бүрээр гаргаж, дараа сарын мэдээний эхний мөрөнд байгаа "Өссөн дүнгээр сарын эхэнд байсан уншигч" гэснээс "Өссөн дүнгээр сарын эхэнд байсан ирэгсэд" гэсэн 2-21-р хүснэгтэд шилжүүлэн бичнэ.Жишээ нь: 2005 оны 9-р сард 450 уншигчид үйлчилсэн бол 10-р сарын эхэнд байсан бүх уншигчдын тоо нь 450 болж, мөн 10-р сард 250 уншигчдад шинээр карт нээж үйлчилсэн бол 11-р сарын эхэнд 700 уншигчдад үйлчилсэн байх болно. Ийнхүү сар бүрээр дүгнэсээр жилд үйлчилсэн уншигчийн бүх тооцоог гаргана.ЕБС-ийн өдөр тутмын бүртгэлийн нэгдүгээр хэсэг нь 1-21 хүснэгтээс бүрдэх бөгөөд 2-р хүснэгтэд байгаа тоо 3;4; 5-15-р хүснэгтийн тооны нийлбэртэй, 16-17 ба 18-21-р хүснэгтийн тооны нийлбэрүүд тус тус тэнцүү байна.Хавсралт 3.3.1 -ийг үзнэ үү.
|
Өдөр тутмын ажлын бүртгэлийн хоёрдугаар хэсэгт номын сангаас уншигчдад олгосон ном хэвлэлийг бүртгэнэ. Тус хоёрдугаар хэсгийн эхэнд сар бүрийн 1-нээс 31 хүртэлх өдрөөр хүснэгтэлсэн байна. (Хавсралт 3.3.2-ыг үзнэ үү.)
Номын сангаас уншигчдад олгосон ном хэвлэлийг өдөр тутамд бүртгэхдээ уншигчдын картанд тэр өдөр олгосон номын формулярыг эсвэл захиалгын хуудсыг тоолж гаргаад номын сангийн өдөр тутмын ажлын бүртгэлийн 2-р хэсэг дэх зохих асуулгыг дэс дараалан бөглөнө. г
Тухайлбал: 2005 оны 9-р сарын 1-нд ирсэн 22 уншигч бүгд 99 ном авсан гэвэл, энэ 99 номыг 2-р хэсгийн 3-р хүснэгт буюу "ном" гэсэн хүснэгтэд 99 гэж бичээд тэдгээрийг дотор нь 7-22-р хүснэгтийн асуулгын дагуу шинжлэх ухааны анги салбараар, мөн 23-26-р хүснэгтэд хэлээр ялган бичнэ.
Олгосон ном, хэвлэмэл бус материал, сонин сэтгүүлийн нэгжийг хэрхэн зөв тогтоож бүртгэх тухай "Нийтийн номын сангийн өдөр тутмын бүртгэл"-ийн хоёрдугаар хэсгийг хөтлөх журамд тодорхой заасныг үзнэ үү.
Х
0 comments :
Post a Comment