Ерөнхий боловсролын сургуулийн номын сангуудад хөтлөгдөх өдөр тутмын буртгэл нь нийтийн номын сан, их дээд сургуульд хөтлөгдөх өдөр тутмын бүртгэлтэй зарчмын хувьд адил боловч, үйлчлүүлэгчдийн хүрээний онцлогоос хамаарч, бүртгэлийн нэгдүгээр хэсэг болох "ЕБС-ийн номын сангийн уншигчийн байдал" мөн хоёрдугаар хэсэг болох "ЕБС-ийн номын сангаас олгосон ном, хэвлэл"-ийг бүртгэх хүснэгтийн асуулгууд эрс ялгаатай.Энэхүү бүртгэл нь уншигчийн байдал, олгосон ном хэвлэл, соёл олон түмний ажил гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг.Өдөр тутмын ажлын бүртгэлийп нэгдүгээр хэсэгт уншигчдьш байдлыг бүртгэдэг.Бүртгэлийн нэгдүгээр хэсгийн эхэнд сар бүрийн 1-нээс 31 хүртэл өдрийг бичсэн байна. (Хавсралт 3.3.1-ийг үзнэ үү."Уншигчдын тоо" гэсэн хүснэгтэд номын сан, уншлагын танхимд тухайн өдөр шинээр ирж.,бүртгүүлсэн багш, ажилтан, ажилчид, сурагчдыг бүртгэх ба уншигчдын нас, хүйс, ажил эрхлэлт, хэддүгээр ангийн сурагч болох тухай дэлгэрэнгүй мэдээлэл болох 3-21 хүртэлх хүснэгтийг "Уншигчийн карт" -наас авч бүртгэнэ. Ерөнхий боловсролын сургуулиудын номын сан жил бүрийн шинэ хичээлийн жилээс уншигчидаа хүлээн авч, багш, сурагчдад карт нээх, хуучин багш, сурагчдын картыг сунгах зэрэг ажлыг хийдэг.