X-Steel - Help Select

Олон улсын Яруу найргийн өдөр боллоо

Аймгийн төв номын сан, Музей сургалт судалгааны төвтэй хамтран Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан үзэсгэлэн гаргаж шинэ залуу яруу найрагчид ахмад яруу найрагчидтай хүүхдүүдийг уулзуулан хэлэлцүүлэг хийж, яруу найрагчид шинэ шүлгээ уншиж мялаалаа.




Мэргэжил бүхэн сайхан "Хишиг өдөр"

Сайншанд сумын 5-р цэцэрлэгийн хамт олонтой хамтран хишиг өдрийг зохион байгуулж хоёр байгууллагын хамт олныг танилцуулах зорилгоор буухиа тэмцээнийг явууллаа. 3-р сарын 17 -ны өглөө 8 цагаас 13 цаг хүртэл номын сангийн хамт олон цэцэрлэгийн бага дунд ахлах бүлгүүдэд багшилж, 13цагаас 17 цаг хүртэл цэцэрлэгийн багш нар номын санд ирж гэрээр ном олгох тасаг, хүүхдийн уншдагын танхим, насанд хүрэгчдийн уншлагын танхимд номын санч хийлээ.





"Ёс заншил" хүмүүжлийн ажил


Дорноговь аймгийн 2-р сургуулийн 3б ангийн бяцхан хүүхдүүддээ монгол ёс заншлийг танилцуулах тэдэнд дадал олгох зорилгоор "Монгол гэрийн эзэгтэй", "Монгол гэрт суух суудал", "Цай барих ёс", "Хадаг барих ёс" зэрэг сэдвээр хичээл зааж ангийн хүүхдүүдийг 4 баг болгон энэхүү сэдвийн дагуу өрсөлдүүлж ялсан багийг үлгэрийн номоор шагнаж урамшууллаа.

 
 


рамшууллаа.

Сонсдог ном албан байгууллагаар аялаж байна



Төрийн байгууллагын албан хаагчид нь ажлын байран дээрээ сонирхсон зохиолоо унших сайхан боломжийг бүрдүүлэх зорилгоор цахим номын тасгаас  албан байгууллагуудаар Богино хэмжээний өгүүллэгүүдийн түүврүүдийг талархлын дэвтэртэй хамт аялуулж эхлээд байна. Сайншанд сумын 5-р цэцэрлэг, Хаан банк, Халамж үйлчилгээний хэлтэс гэсэн газруудаар тус бүр дээр 14 хоногийн хугацаатай аялуулаад байна. Цаашид энэ ажлыг нэмэж шинэ CD  худалдан авч улам өргөжүүлэн ажиллах болноо. Мөн гэрээр хувь хүмүүст "Гэрээр ном олгох журам"-ын дагуу олгож байна. 7 хоногт 2 CD 500 төгрөгний төлбөртэйгээр авч үзэж болно.

"Номын амт" тойм яриа


Add caption

Дорноговь Аймгийн Төв Номын сангийн Цахим номын сангийн тасгийн номын санч Б.Эрдэнэтуяа өсвөр насны хүүхэд залуусыг номонд дур сонирхолтой болгох Алдарт зохиолчдын намтар түүх, гайхалтай зохиолуудтай танилцуулах, хамгийн их борлуулалттай шилдэг номыг уншуулах, тэдний ирээдүйн амьдралд хандив, оюунд нь хөрөнгө оруулах зорилгоор “Номын амт” тойм яриаг Б.Шүүдэрцэцэгийн "Домогт Ану хатан", Ц.Оюунгэрэлийн "Америкт суралцсан тэмдэглэл", Р.Чойномын намтар уран бүтээлээр слайд бэлдэж, 1-р сургуулийн 11а, 11в ангиудад тойм яриаг амжиллтай хийлээ.

Фондонд ном байрлуулахдаа



Номын сангийн фондын материалуудтай харьцахдаа үргэлж цэвэр, хуурай гартай байх ёстой. Бохир болон нойтон гар нь номонд толбо суулгах, номыг бохирдуулах зэрэг сөрөг нөлөөтэй. Болж өгвөл даавуун бээлий өмсөж занших хэрэгтэй.

Номын санд хөтлөгдөх бүртгэлүүд




1.    Фондын ном тоолсон тухай акт / Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын арвандөрөв дүгээр хавсралт/
2.    Фондын ном хүлээлцсэн тухай акт / Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын аравдугаар хавсралт/
3.    Захиалгын хуудас / Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын тавдугаар хавсралт/
4.    Номын сангийн каталогийн карт / Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын  2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын зургаадугаар хавсралт/
5.    Сонин бүртгэх карт / Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын наймдугаар хавсралт/
6.    Сэтгүүл бүртгэх карт / Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын  2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын долоодугаар хавсралт/

Мэргэжлийн нэр томьёонууд



Шил буюу нуруу – Дэвтэр, эсвэл блокны хуудаснуудын бэхлэгдэх хэсэг
Колнтитул – Номын нүүрний дээд тэлд байрлах гарчиг
Колон шугам- Колонтутилыг бичвэрээс тусгаарлах шугам
Норм- Блокны дэвтэр бүрийн эхний хуудасны доод зайны зүүн өнцөгт байрлах номын нэр, зохиогчийн нэр, эсвэл захиалгын дугаар
Сигнатур- Дэвтэр бүрийн дараалсан дугаарыг тэмдэглэсэн түүний эхний ба гурав дахь нүүрэн дээрх тоо. Энэ тоо нь нормтой хамт хэрэглэгдэнэ.
Зах эмжээр- Блокны огтлооноос илүү гарч буй хавтасны ирмэг

Сонсдог ном

Дорноговь аймгийн төв номын сангийн цахим номын сангийн тасагт байгаа зарим өгүүллэг туужуудыг иргэдэд долоо хоногийн хугацаатай 500 төгрөггний төлбөртэй үйлчилж байна. Эдгээр CD -г гэрээр олгохдоо гэрээр ном олгох журмыг баримтлан олгож байна. Манай тасагт байгаа зохиолууд:
1. хэлний төрөл 
- Англи хэл өөрөө сурах
- Англи хэл -1,2
- Орос хэл -1,2
- Энэтхэг хэл өөрөө сурах
- Япон хэл өөрөө сурах
- Герман хэл өөрөө сурах
- Орос хэл өөрөө сурах 
- Солонгос хэл өөрөө сурах
- Хятад хэл өөрөө сурах
- Франц хэл өөрөө сурах зэрэг хэлний CD-нүүд.
2. Өгүүллэг 
   Шүүдэрцэцэг: 
- Сонгомол өгүүллэгийн сонсдог ном,
- Хайр зэрэг сонсдог өгүүллэгийн ном

"Тэмээ" Гар зургийн уралдаан



Дорноговь аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй “Тэмээний баяр” арга хэмжээний хүрээнд Аймгийн Төв номын сангаас “Тэмээ” сэдэвт гар зургийн уралдааныг өнгөрөгч 7 хоногт зарласан билээ. Хүүхдүүдэд Монгол уламжлалаа сурталчлах тэр дундаа уламжлалт мал аж ахуйтай хүүхдүүдийг танилцуулах зорилгоор энэхүү уралдааныг зарлажээ. Уралдааныг 5-6 нас, 7-12 анги гэсэн  хоёр ангилалаар зохион байгуулсан бөгөөд шүүгчээр зураач Б.Үлэмжсаруул ажилласан байна. Уралдаан 7 хоногийн хугацаанд сар шинийн баярын үеэр зохион байгуулагдсан учраас бүт

Өдөр тутмын бүртгэл хөтлөх аргачлал



Ерөнхий боловсролын сургуулийн номын сангуудад хөтлөгдөх өдөр тутмын буртгэл нь нийтийн номын сан, их дээд сургуульд хөтлөгдөх өдөр тутмын бүртгэлтэй зарчмын хувьд адил боловч, үйлчлүүлэгчдийн хүрээний онцлогоос хамаарч, бүртгэлийн нэгдүгээр хэсэг болох "ЕБС-ийн номын сангийн уншигчийн байдал" мөн хоёрдугаар хэсэг болох "ЕБС-ийн номын сангаас олгосон ном, хэвлэл"-ийг бүртгэх хүснэгтийн асуулгууд эрс ялгаатай.Энэхүү бүртгэл нь уншигчийн байдал, олгосон ном хэвлэл, соёл олон түмний ажил гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг.Өдөр тутмын ажлын бүртгэлийп нэгдүгээр хэсэгт уншигчдьш байдлыг бүртгэдэг.Бүртгэлийн нэгдүгээр хэсгийн эхэнд сар бүрийн 1-нээс 31 хүртэл өдрийг бичсэн байна. (Хавсралт 3.3.1-ийг үзнэ үү."Уншигчдын тоо" гэсэн хүснэгтэд номын сан, уншлагын танхимд тухайн өдөр шинээр ирж.,бүртгүүлсэн багш, ажилтан, ажилчид, сурагчдыг бүртгэх ба уншигчдын нас, хүйс, ажил эрхлэлт, хэддүгээр ангийн сурагч болох тухай дэлгэрэнгүй мэдээлэл болох 3-21 хүртэлх хүснэгтийг "Уншигчийн карт" -наас авч бүртгэнэ. Ерөнхий боловсролын сургуулиудын номын сан жил бүрийн шинэ хичээлийн жилээс уншигчидаа хүлээн авч, багш, сурагчдад карт нээх, хуучин багш, сурагчдын картыг сунгах зэрэг ажлыг хийдэг.

Мэдээлэмжийн аргаар ном тодорхойлсон жишээ





Мягмаржав Д. Эрдэнэ шишийн өндөр ургац авсан туршлага / Ред. Д.Арильдий.-УБ.:УХГ.,1962.-7х. 
Шархүү Д. Хүнсний ногоог тарих арчлах / Ред. Б.Сувджамц, Ц.Минтуб.-УБ.:УХХЭХороо., 1965.-28х.
Сүрэнжав Ц., Волоож Д. Төмс хүнсний ногооны талбай бордох / Ред. Ж.Чулуунбаатар.- УБ.:УХГ., 1990.-60х.
Сүхээ О., Уртнасан Д., Намхай Р. Төмс тариалах туршлага / Ред. С.Базарсад.-УБ.:УХГ.,1989.-106х.
Смирнов А.Н. Айлын ногооны газар / Ред. Н.Бямбажав.-УБ.:УХГ.,1987.-194х.

Онч мэргэн үгс





Дээд зэргийн бардам, дээд зэргийн ноомой байх
Аль аль нь л өөрийгөө дээд зэргээр мэдэхгүй байгаагийнх. /Спиноза/


Юм мэддэг хүн нэг их яриад байдаггүй.
Ярьж байгаа хүн харин мэддэгүй байх нь олон. /Лаоз/

Бурхан ч сэтгэлээс гардаг.
Буг ч сэтгэлээс бүтдэг.         /Данзанравжаа/


Амьдрал бол уул юм. Бид удаан авирч, түргэн урууддаг. /Ги дө Мопассан/

Амьдралд чи дуртай юу?
Дуртай бол цагийг бүү дэмий үр. /Франклин/


Өнөөдөр бахархах юмгүй хүн л
Өчигдөрийнхөө гавьагаар сагсуурдаг. /Цицерон/

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх үйлчилгээ




Номын сангийн ажилтнууд нь түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх боломжгүй буюу жишээ нь: Лавлагааны асуултын хариуд тодорхой нэг мэдээллийг олшруулах шаардлагатай боловч тэр даруй үүнийг хийх боломжгүй бол 24 цагийн дотор мэдээллийг хүргэж өгөх гэх зэрэг бодлогыг номын сангууд нэвтрүүлж болно. Ирээдүйд чиглэн ажиллахын зорилго бол бүх хүнтэй адил тэгш харицах бөгөөд энэ нь номын санчид байх ёстой чухал чанар юм. Их , дээд сургуулийн олон номын санд лавлагааны хэлтэс нь хөгжлийн бэрхшээлтэй уншигчдад зориулсан тусгай үйлчилгээг зохицуул

Илтгэх хуудас бичих




Илтгэх хуудас

    Удирдлагаас авсан үүргийн дагуу хийсэн ажлын биелэлтийн явц, үр дүн, эдгээртэй хобоотой дүгнэлт, саналыг байгууллага, дээд албан тушаалтанд танилцуулсан баримт бичгийг илтгэх хуудас гэнэ. Илтгэх хуудас бичигч албан тушаалтны харьяалагдаж буй байгууллагын нэр, хаана үйлдэж байгаа, он, сар, өдөр зэргийг цаасны баруун, зүүн хэсэгт байршуулна. “ИЛТГЭХ ХУУДАС”хэмээх голлуулан бичээд юуны тухай илтгэж буй талаарх товч утгыг тэргүү байдлаар баруун доод хэсэгт бичнэ. Илтгэх хуудасны бичвэр хэсэгт өгсөн үүрэг даалгавар, удирдамжийн биелэлт, гарсан зөрчил дутагдал, амжилт зэргийг дурдаж, ямар дүгнэлт хийж, улмаар санал дэвшүүлж буй талаар дэлгэрэнгүй тодорхой бичнэ. Илтгэх хуудасыг үндсэндээ ажлын удирдамжийн дагуу бичнэ. Шаардлагатай тохиолдолд жижиг гарчиг өгч бүлэглэн бичиж болно. Эцэст нь илтгэх хуудасыг бичсэн болон танилцуулсан албан тушаалтны албан тушаалын нэр, гарын үсэг байна.

Илтгэх хуудсанд дараах бүрдлүүд орно:
·         Байгуулагын нэр.
·         Баримт бичгийн нэр.
·         Үйлдсэ

Номын тухай зүйр үг


НОМ ГЭДЭГ НЬ нэг талаараа хэн нэгэн буюу хэсэг хүний оюуны бүтээл, нөгөө талаараа аль нэгэн улс үндэстний материаллаг үйлдвэрлэлийн бүтээгдхүүн байдаг хоймсон чанарыг агуулдаг онцгой баялаг юм.

Ном бол зөвхөн гэрийнхээ  хойморт тахьдаг бурхан шүтээн бус, уншиж судлан учир утгыг нь таньж оюун ухаанаа нээгдүүлж сэтгэл дотроо ариулан үр хүүхэд залгамж үеэ сургаж хүмүүжүүлдэг хэрэглээний зүйл мөн                   

Ном бол хөгшрөхийн цагт хамгийн сайн нөхөр, залуу явахад хамгийн сайн багш юм.

Энэ баахан тэнхээтэйдээ завдан нэгэн хуудас ном уншваас мөн илүү нэгэн өдөр амьдарсан мэт гавьяа болой 
                                                                                                                                   

2014 оны нэгдүгээр улиралын хэвлэл


Хэвлэлийн нэр
Код
Үнэ
1
Зууны мэдээ
100774
31000
2
Соронз
210951
48000
3
Гялбаа
200286
36000
4
Номын санч
200303
5000
5
Хууль зүйн мэдээлэл
200003
18000
6
Сонгодог гэр бүл
105084
5400
7
математик 1-5 р анги
107661
4400
8
Оюунд туссан гэгээ
201001
2400
9
Сурагчийн ертөнц
101539
3700
10
Аптаун
200515
17400
11
Космополитан
230421
21000





Нийт дүн

192300