Сайншанд сумын 5-р цэцэрлэгийн хамт олонтой хамтран хишиг өдрийг зохион байгуулж хоёр байгууллагын хамт олныг танилцуулах зорилгоор буухиа тэмцээнийг явууллаа. 3-р сарын 17 -ны өглөө 8 цагаас 13 цаг хүртэл номын сангийн хамт олон цэцэрлэгийн бага дунд ахлах бүлгүүдэд багшилж, 13цагаас 17 цаг хүртэл цэцэрлэгийн багш нар номын санд ирж гэрээр ном олгох тасаг, хүүхдийн уншдагын танхим, насанд хүрэгчдийн уншлагын танхимд номын санч хийлээ.
0 comments :
Post a Comment