X-Steel - Help Select

Олон улсын Яруу найргийн өдөр боллоо

Аймгийн төв номын сан, Музей сургалт судалгааны төвтэй хамтран Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан үзэсгэлэн гаргаж шинэ залуу яруу найрагчид ахмад яруу найрагчидтай хүүхдүүдийг уулзуулан хэлэлцүүлэг хийж, яруу найрагчид шинэ шүлгээ уншиж мялаалаа.




Мэргэжил бүхэн сайхан "Хишиг өдөр"

Сайншанд сумын 5-р цэцэрлэгийн хамт олонтой хамтран хишиг өдрийг зохион байгуулж хоёр байгууллагын хамт олныг танилцуулах зорилгоор буухиа тэмцээнийг явууллаа. 3-р сарын 17 -ны өглөө 8 цагаас 13 цаг хүртэл номын сангийн хамт олон цэцэрлэгийн бага дунд ахлах бүлгүүдэд багшилж, 13цагаас 17 цаг хүртэл цэцэрлэгийн багш нар номын санд ирж гэрээр ном олгох тасаг, хүүхдийн уншдагын танхим, насанд хүрэгчдийн уншлагын танхимд номын санч хийлээ.





"Ёс заншил" хүмүүжлийн ажил


Дорноговь аймгийн 2-р сургуулийн 3б ангийн бяцхан хүүхдүүддээ монгол ёс заншлийг танилцуулах тэдэнд дадал олгох зорилгоор "Монгол гэрийн эзэгтэй", "Монгол гэрт суух суудал", "Цай барих ёс", "Хадаг барих ёс" зэрэг сэдвээр хичээл зааж ангийн хүүхдүүдийг 4 баг болгон энэхүү сэдвийн дагуу өрсөлдүүлж ялсан багийг үлгэрийн номоор шагнаж урамшууллаа.

 
 


рамшууллаа.

Сонсдог ном албан байгууллагаар аялаж байна



Төрийн байгууллагын албан хаагчид нь ажлын байран дээрээ сонирхсон зохиолоо унших сайхан боломжийг бүрдүүлэх зорилгоор цахим номын тасгаас  албан байгууллагуудаар Богино хэмжээний өгүүллэгүүдийн түүврүүдийг талархлын дэвтэртэй хамт аялуулж эхлээд байна. Сайншанд сумын 5-р цэцэрлэг, Хаан банк, Халамж үйлчилгээний хэлтэс гэсэн газруудаар тус бүр дээр 14 хоногийн хугацаатай аялуулаад байна. Цаашид энэ ажлыг нэмэж шинэ CD  худалдан авч улам өргөжүүлэн ажиллах болноо. Мөн гэрээр хувь хүмүүст "Гэрээр ном олгох журам"-ын дагуу олгож байна. 7 хоногт 2 CD 500 төгрөгний төлбөртэйгээр авч үзэж болно.

"Номын амт" тойм яриа


Add caption

Дорноговь Аймгийн Төв Номын сангийн Цахим номын сангийн тасгийн номын санч Б.Эрдэнэтуяа өсвөр насны хүүхэд залуусыг номонд дур сонирхолтой болгох Алдарт зохиолчдын намтар түүх, гайхалтай зохиолуудтай танилцуулах, хамгийн их борлуулалттай шилдэг номыг уншуулах, тэдний ирээдүйн амьдралд хандив, оюунд нь хөрөнгө оруулах зорилгоор “Номын амт” тойм яриаг Б.Шүүдэрцэцэгийн "Домогт Ану хатан", Ц.Оюунгэрэлийн "Америкт суралцсан тэмдэглэл", Р.Чойномын намтар уран бүтээлээр слайд бэлдэж, 1-р сургуулийн 11а, 11в ангиудад тойм яриаг амжиллтай хийлээ.

Фондонд ном байрлуулахдаа



Номын сангийн фондын материалуудтай харьцахдаа үргэлж цэвэр, хуурай гартай байх ёстой. Бохир болон нойтон гар нь номонд толбо суулгах, номыг бохирдуулах зэрэг сөрөг нөлөөтэй. Болж өгвөл даавуун бээлий өмсөж занших хэрэгтэй.

Номын санд хөтлөгдөх бүртгэлүүд




1.    Фондын ном тоолсон тухай акт / Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын арвандөрөв дүгээр хавсралт/
2.    Фондын ном хүлээлцсэн тухай акт / Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын аравдугаар хавсралт/
3.    Захиалгын хуудас / Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын тавдугаар хавсралт/
4.    Номын сангийн каталогийн карт / Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын  2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын зургаадугаар хавсралт/
5.    Сонин бүртгэх карт / Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын наймдугаар хавсралт/
6.    Сэтгүүл бүртгэх карт / Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын  2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 441 дүгээр тушаалын долоодугаар хавсралт/

Мэргэжлийн нэр томьёонууд



Шил буюу нуруу – Дэвтэр, эсвэл блокны хуудаснуудын бэхлэгдэх хэсэг
Колнтитул – Номын нүүрний дээд тэлд байрлах гарчиг
Колон шугам- Колонтутилыг бичвэрээс тусгаарлах шугам
Норм- Блокны дэвтэр бүрийн эхний хуудасны доод зайны зүүн өнцөгт байрлах номын нэр, зохиогчийн нэр, эсвэл захиалгын дугаар
Сигнатур- Дэвтэр бүрийн дараалсан дугаарыг тэмдэглэсэн түүний эхний ба гурав дахь нүүрэн дээрх тоо. Энэ тоо нь нормтой хамт хэрэглэгдэнэ.
Зах эмжээр- Блокны огтлооноос илүү гарч буй хавтасны ирмэг

Сонсдог ном

Дорноговь аймгийн төв номын сангийн цахим номын сангийн тасагт байгаа зарим өгүүллэг туужуудыг иргэдэд долоо хоногийн хугацаатай 500 төгрөггний төлбөртэй үйлчилж байна. Эдгээр CD -г гэрээр олгохдоо гэрээр ном олгох журмыг баримтлан олгож байна. Манай тасагт байгаа зохиолууд:
1. хэлний төрөл 
- Англи хэл өөрөө сурах
- Англи хэл -1,2
- Орос хэл -1,2
- Энэтхэг хэл өөрөө сурах
- Япон хэл өөрөө сурах
- Герман хэл өөрөө сурах
- Орос хэл өөрөө сурах 
- Солонгос хэл өөрөө сурах
- Хятад хэл өөрөө сурах
- Франц хэл өөрөө сурах зэрэг хэлний CD-нүүд.
2. Өгүүллэг 
   Шүүдэрцэцэг: 
- Сонгомол өгүүллэгийн сонсдог ном,
- Хайр зэрэг сонсдог өгүүллэгийн ном

"Тэмээ" Гар зургийн уралдаан



Дорноговь аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж буй “Тэмээний баяр” арга хэмжээний хүрээнд Аймгийн Төв номын сангаас “Тэмээ” сэдэвт гар зургийн уралдааныг өнгөрөгч 7 хоногт зарласан билээ. Хүүхдүүдэд Монгол уламжлалаа сурталчлах тэр дундаа уламжлалт мал аж ахуйтай хүүхдүүдийг танилцуулах зорилгоор энэхүү уралдааныг зарлажээ. Уралдааныг 5-6 нас, 7-12 анги гэсэн  хоёр ангилалаар зохион байгуулсан бөгөөд шүүгчээр зураач Б.Үлэмжсаруул ажилласан байна. Уралдаан 7 хоногийн хугацаанд сар шинийн баярын үеэр зохион байгуулагдсан учраас бүт

Өдөр тутмын бүртгэл хөтлөх аргачлал



Ерөнхий боловсролын сургуулийн номын сангуудад хөтлөгдөх өдөр тутмын буртгэл нь нийтийн номын сан, их дээд сургуульд хөтлөгдөх өдөр тутмын бүртгэлтэй зарчмын хувьд адил боловч, үйлчлүүлэгчдийн хүрээний онцлогоос хамаарч, бүртгэлийн нэгдүгээр хэсэг болох "ЕБС-ийн номын сангийн уншигчийн байдал" мөн хоёрдугаар хэсэг болох "ЕБС-ийн номын сангаас олгосон ном, хэвлэл"-ийг бүртгэх хүснэгтийн асуулгууд эрс ялгаатай.Энэхүү бүртгэл нь уншигчийн байдал, олгосон ном хэвлэл, соёл олон түмний ажил гэсэн гурван үндсэн хэсгээс бүрддэг.Өдөр тутмын ажлын бүртгэлийп нэгдүгээр хэсэгт уншигчдьш байдлыг бүртгэдэг.Бүртгэлийн нэгдүгээр хэсгийн эхэнд сар бүрийн 1-нээс 31 хүртэл өдрийг бичсэн байна. (Хавсралт 3.3.1-ийг үзнэ үү."Уншигчдын тоо" гэсэн хүснэгтэд номын сан, уншлагын танхимд тухайн өдөр шинээр ирж.,бүртгүүлсэн багш, ажилтан, ажилчид, сурагчдыг бүртгэх ба уншигчдын нас, хүйс, ажил эрхлэлт, хэддүгээр ангийн сурагч болох тухай дэлгэрэнгүй мэдээлэл болох 3-21 хүртэлх хүснэгтийг "Уншигчийн карт" -наас авч бүртгэнэ. Ерөнхий боловсролын сургуулиудын номын сан жил бүрийн шинэ хичээлийн жилээс уншигчидаа хүлээн авч, багш, сурагчдад карт нээх, хуучин багш, сурагчдын картыг сунгах зэрэг ажлыг хийдэг.