X-Steel - Help Select

Олон улсын Яруу найргийн өдөр боллоо

Аймгийн төв номын сан, Музей сургалт судалгааны төвтэй хамтран Дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан үзэсгэлэн гаргаж шинэ залуу яруу найрагчид ахмад яруу найрагчидтай хүүхдүүдийг уулзуулан хэлэлцүүлэг хийж, яруу найрагчид шинэ шүлгээ уншиж мялаалаа.




Мэргэжил бүхэн сайхан "Хишиг өдөр"

Сайншанд сумын 5-р цэцэрлэгийн хамт олонтой хамтран хишиг өдрийг зохион байгуулж хоёр байгууллагын хамт олныг танилцуулах зорилгоор буухиа тэмцээнийг явууллаа. 3-р сарын 17 -ны өглөө 8 цагаас 13 цаг хүртэл номын сангийн хамт олон цэцэрлэгийн бага дунд ахлах бүлгүүдэд багшилж, 13цагаас 17 цаг хүртэл цэцэрлэгийн багш нар номын санд ирж гэрээр ном олгох тасаг, хүүхдийн уншдагын танхим, насанд хүрэгчдийн уншлагын танхимд номын санч хийлээ.





"Ёс заншил" хүмүүжлийн ажил


Дорноговь аймгийн 2-р сургуулийн 3б ангийн бяцхан хүүхдүүддээ монгол ёс заншлийг танилцуулах тэдэнд дадал олгох зорилгоор "Монгол гэрийн эзэгтэй", "Монгол гэрт суух суудал", "Цай барих ёс", "Хадаг барих ёс" зэрэг сэдвээр хичээл зааж ангийн хүүхдүүдийг 4 баг болгон энэхүү сэдвийн дагуу өрсөлдүүлж ялсан багийг үлгэрийн номоор шагнаж урамшууллаа.

 
 


рамшууллаа.

Сонсдог ном албан байгууллагаар аялаж байна



Төрийн байгууллагын албан хаагчид нь ажлын байран дээрээ сонирхсон зохиолоо унших сайхан боломжийг бүрдүүлэх зорилгоор цахим номын тасгаас  албан байгууллагуудаар Богино хэмжээний өгүүллэгүүдийн түүврүүдийг талархлын дэвтэртэй хамт аялуулж эхлээд байна. Сайншанд сумын 5-р цэцэрлэг, Хаан банк, Халамж үйлчилгээний хэлтэс гэсэн газруудаар тус бүр дээр 14 хоногийн хугацаатай аялуулаад байна. Цаашид энэ ажлыг нэмэж шинэ CD  худалдан авч улам өргөжүүлэн ажиллах болноо. Мөн гэрээр хувь хүмүүст "Гэрээр ном олгох журам"-ын дагуу олгож байна. 7 хоногт 2 CD 500 төгрөгний төлбөртэйгээр авч үзэж болно.

"Номын амт" тойм яриа


Add caption

Дорноговь Аймгийн Төв Номын сангийн Цахим номын сангийн тасгийн номын санч Б.Эрдэнэтуяа өсвөр насны хүүхэд залуусыг номонд дур сонирхолтой болгох Алдарт зохиолчдын намтар түүх, гайхалтай зохиолуудтай танилцуулах, хамгийн их борлуулалттай шилдэг номыг уншуулах, тэдний ирээдүйн амьдралд хандив, оюунд нь хөрөнгө оруулах зорилгоор “Номын амт” тойм яриаг Б.Шүүдэрцэцэгийн "Домогт Ану хатан", Ц.Оюунгэрэлийн "Америкт суралцсан тэмдэглэл", Р.Чойномын намтар уран бүтээлээр слайд бэлдэж, 1-р сургуулийн 11а, 11в ангиудад тойм яриаг амжиллтай хийлээ.